УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан сонсголыг 2 үе шаттай хийх санал гаргав
Үйл явдал
/
2024-12-18

Хууль зүй байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан сонсголыг 2 үе шаттай явуулах тухай санал гаргалаа. Тэрбээр “Бид нар өмнө нь “Нүүрсний сонсгол” гэж хийгээд Монгол орон даяар бөөн шуугиан дэгдээсэн. Саяхан “Ногоон автобус”-ны сонсгол мөн “Эрүүдэн шүүлт”-ийн сонсголыг хийсэн. Цаашид хуульд өөрчлөлт оруулж энэ сонсголуудыг хоёр үе шаттай хийх санал байна. Эхлээд хяналтын сонсголоо хийгээд жилийн дараа “Үр дүнгийн сонсгол” хиймээр байна. Эс бөгөөс ямар ажил хийгдсэн нь тодорхойгүй, олон хүмүүс зовлонгоо ярьж байгаад явдаг, ямар ч үр дүнгүй болсоор байна. “Бид нар энд ирж олон удаа ярьсан, ерөөсөө шийдэгдэхгүй байна” гэж сонсголд орсон хүн ярьж байна. Бид нар сонсоод л явах биш тэр асуудлуудыг яаж шийдсэн, хэнд хариуцлага хүлээлгэсэн бэ? гэдгийг сонсох “үр дүнгийн сонсгол”-ыг хийдэг болох хэрэгтэй. Манай нийгэмд “яаж хариуцлагаас бултах вэ” гэдэг ажил их явдаг учраас үүний үр дүнг заавал үздэг байх шаардлагатай. Мөн ХЭҮК гэж шүдгүй байгууллага байна. 100 гаруй хүний бүтэц, орон тоотой том байгууллага. Гэтэл тэдэнд ямар ч шийдвэр гаргах эрх алга. Тиймээс ХЭҮК-т эрүүдэн шүүсэн хүмүүсийг шалгадаг, тэр байгууллагын эрхийг нь түтгэлзүүлдэг эрхийг нь өгөх нь зүйтэй” гэв. УИХ-ын гишүүн П.Сайнзориг “Ж.Алдаржавхлан гишүүний гаргаж буй саналуудыг дэмжиж байна. Хууль зүйн байнгын хорооны дарга цаашдаа анхаарч, тал талдаа мэдээлэлтэй ажиллах байх. Харин ХЭҮК-ын тухайд эрүүдэн шүүхийн асуудал эрхэлсэн гишүүн нь бие даасан байгууллага болгоно гээд их буруу ажиллаж байгаа юм билээ. Сүүлдээ хяналт шалгалт руу орж байна. Үүнийг шийдэж, ХЭҮК-ыг нэгдмэл нэг байгууллага болгохгүй бол энэ асуудал цэгцрэхгүй” гэв.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл: (1)
Таны IP: (3.142.249.130)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Badraa (66.181.184.187) 2024-12-19 17:51:02
Sonsgol hiisnii ach tus yundaa bainaa umnugoviin aldart ajnai Baterden chini uchirgui ih olon zuun myngan tn nuurs hulgailaaf tuuniihee barimtiig bugdiig ustguulchaad eren survaljlagdaj baina nereer zunjin sumdiin 100 kiliin oi hesen mungu taraaj ih hural oron nutgiin songuuliar heden ih nayfaar ni mungu tsatsaj uuriihuu bugsnii alchuuruudiig ih hurald suulgaj deneedorj enhbat terguutei bugs doloogch naraa simag sum udirduulchaad yrvaij baina ene ni tegeed sonsgol heleltsuulgiin ur dun yumuu....