ЗГХЭГ-ын дарга Н.УЧРАЛ орон нутгийн төсвийг хэлэлцэн батлах чиглэл өглөө
Үйл явдал
/
Уржигдар 14 цаг 08 мин

УИХ-аас баталсан Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах хуулиар аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн шатны төсвийн төслийг дараагийн төсвийн жил эхлэхээс өмнө хэлэлцэн батлахаар зохицуулсан.

🔘Иймд орон нутгийн 2025 оны төсвийн төслийг хэлэлцэн батлахтай холбогдуулан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг шуурхай зарлан хуралдуулах шаардлага үүсэж буй. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал болон холбогдох албаныхан аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нартай өнөөдөр (2024.12.19) цахимаар уулзаж, дараах ажлуудаар чиглэл өглөө.

🔘Үүнд:

- Төсвийн тухай хуульд оруулсан нэмэлтийн дагуу орон нутгийн төсвийг хэлэлцүүлж батлуулах ажлыг шуурхай зохион байгуулах

- Аймаг, нийслэлийн Засаг дарга томилогдсоноос хойш хоёр сарын хугацаанд Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн батлуулах хуулийн хэрэгжилтийг хангах

- Засаг дарга нарын үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулж сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулах арга хэмжээ авах

- Улсын Их Хурал, Засгийн газраас гарсан шийдвэрийг шуурхай хэрэгжүүлэх, яам, Засгийн газрын агентлагуудтай нягт хамтран ажиллах, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хангаж, дүнг тайлагнаж ажиллахыг анхаарах

- Орон нутгийн иргэд, олон нийтээс тавьж байгаа санал, хүсэлт, шаардлагыг судалж, хэрэгжүүлэх арга хэмжээг хүндрэл чирэгдэлгүй шуурхай зохион байгуулж ажиллахыг чиглэл болголоо.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.4.249)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.