“Хятадын Олон Улсын Импортын VII экспо” /CIIE/ үзэсгэлэнд оролцож байна
Үйл явдал
/
2024-11-01
БНХАУ-ын Шанхай хотноо 11 дүгээр сарын 5-10-ний өдрүүдэд зохион байгуулагдаж буй “Хятадын олон улсын импортын VII экспо” үзэсгэлэн, арга хэмжээнд “Эрдэнэс Монгол” нэгдлийн компаниуд томоохон төсөл хөтөлбөрүүдээ танилцуулж хамтын ажиллагааны хүрээгээ тэлэх зорилготой оролцож байна.
Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож буй энэ жилийн үзэсгэлэн, арга хэмжээнд Монгол улсаас УИХ, Засгийн газрын гишүүд болон хувийн хэвшлийн өргөн бүрэлдэхүүн оролцож байгаа нь онцлог байлаа. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээлтийн ёслолд үг хэлж уг арга хэмжээнд оролцохдоо Монголын аж ахуйн нэгжүүдийн үзэсгэлэнгийн талбайгаар зочилж танилцан амжилт хүслээ.
Олон улсын хамтын ажиллагаа, худалдааны шинэ боломжийг эрэлхийлэх үндсэн зорилготой тус арга хэмжээнд дэлхийн 129 улс, бүс нутгаас 3496 компани оролцож, шинэ бүтээгдэхүүн, шинэ технологи, шинэ үйлчилгээгээ олон нийтэд танилцуулж байна.
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.98.91)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.