Ц.Идэрбат: Стратегийн бүх ордоос хувь хүртэх ёстой
Үйл явдал
/
6 цаг 6 мин

Монголын төр бодлогогүй юм шиг Монгол улсад бүх юм болохгүй байгаа юм шиг энэ төр засаг их хурал ард түмэн ээ ойлгохгүй байгаа юм шиг амьдралыг нь мэдрэхгүй байгаа юм шиг олон зүйлүүд сүүлийн үед яригдаад байна. Монгол улсын төрийн бодлого аль нэг нам гарснаараа биш аль нэг даргын үзэмжээр биш эрдэмтдийнхээ батлагдсан алсын хараа 2050 гэдэг бодлогын бичиг баримт  2018 оноос эхлэн боловсруулагдаж эхлээд өнөөдрийг хүртэл Монгол төрийн бүх байгууллагууд хэрэгжүүлээд явж байна. 2019 он үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр байгалийн баялагтаа Монголчууд эзэн болж хувь хүртэнэ ээ гэсэн агуулгыг 2019 онд үндсэн хуулиараа хийж чадсан. 2021 оны шинэ сэргэлтийн бодлого гэж өнөөдрийн бидний ярьж байгаа эрчим хүч боомтын дахин сэргэлтийг хийхгүй бол Монгол улс хөгжихгүй юм байна гэдэг том бодлогыг гаргаж ирсэн. 2023 онд үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр 76 биш 126 болж сонгуулийн системээ өөрчилсөн. 2024 онд маш том хууль гарсан нь үндэсний баялгийн сан гэдэг хууль гарч 2019 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг амилуулах боломж гарч өнөөдөр Монголын ард түмэн байгалийн баялгаасаа хувь хүртэх бүрэн дүүрэн боломж гарч ирсэн. Монгол улсын төрийн бодлого бол холын зорилгоо зөв тодорхойлоод улс төрийн намууд хамтраад хичээгээд явж байгаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.24.49)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.