БОУАӨЯ: Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон Монголын ан амьтан судлалын холбоо ОЛОН УЛСЫН ТӨРИЙН ТҮШЭЭ ШАГНАЛ хүртлээ
Үйл явдал
/
5 цаг 18 мин

Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон Монголын ан амьтан судлалын холбоо ОЛОН УЛСЫН ТӨРИЙН ТҮШЭЭ ШАГНАЛ хүртлээ

АНУ-ын Невада мужийн Рено хотод 2025 оны нэгдүгээр сарын 16-нд "Зэрлэг хонины сан"-гаас “Аргаль хонийг хамгаалах, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх үзэсгэлэн-2025” арга хэмжээг зохион байгууллаа. Арга хэмжээний үеэр Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон Монголын ан амьтан судлалын холбоог “ОЛОН УЛСЫН ТӨРИЙН ТҮШЭЭ" шагналаар шагналаа. Шагналыг БОУАӨЯ-ны Байгалийн нөөцийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Ц.Уранчимэг, Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Ү.Энхтайван, Монголын ан агнуурын холбооны тэргүүн, доктор Р.Самъяа, тус холбооны удирдах зөвлөлийн гишүүд гардан авлаа. Энэхүү олон улсын нэр хүндтэй шагнал нь Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид, биологичид болон ан амьтны мэргэжилтнүүдийн хамтын ажиллагаа, манлайллыг өндрөөр үнэлж буйн илэрхийлэл юм.

Шагнал гардуулах үеэр Зэрлэг хонины сангийн тэргүүн "Монгол Улсын байгаль хамгааллын үйл ажиллагаа нь дэлхий дахинд жишиг болж, байгалийн нөөцөө хамгаалах, зэрлэг ан амьтдыг ууланд нутагшуулах ажлыг үр дүнтэй хэрэгжүүлж байгалийн нөөцийн хамтын менежментийг хэрэгжүүлж байгаа нь онцгой ач холбогдолтой юм" гэлээ. Мөн энэхүү шагналыг Монгол Улсад онцгойлон гардуулж байгаа нь Зэрлэг хонины сангийн үндсэн зорилго болох “Зэрлэг хонийг ууланд авч үлдэх болон нутагшуулах” үйл ажиллагаанд чухал хувь нэмэр оруулж буйг онцлон тэмдэглэлээ. Аргаль хонь сан нь 1977 онд байгуулагдсан, 47 жилийн түүхтэй олон улсын байгууллага юм. Тус байгууллага нь аргаль хонины хамгаалал, судалгаа, зохистой ашиглалтын чиглэлээр олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.235.99)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.