Баянхонгор сумын иргэдийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох нэгдүгээр хурал зохион байгуулагдлаа
Үйл явдал
/
2020-02-05

Баянхонгор сумын Засаг дарга Ж.Мөнхсоёлын 2020 оны 01-р сарын 29-ны өдрийн A / 21 тоот захирамжийн дагуу шинэ төрлийн коронавирус халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2020 оны 01-р сарын 20-ны өдрөөс 2020 оны 03-р сарын 02-ны өдрийн хүртэлх хугацаанд сургалт, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг түр хугацаагаар хязгаарласантай холбогдуулан хөдөлмөрийн чадвар алдалт хувь, хугацаа дуусч байгаа болон хорт хавдар өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох , тэдэнд хүрч үйлчлэх ажлыг 2020 оны 02-р сарын 1,2-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Ажлын хэсгийн ахлагчаар Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Н.Энхжаргал, бүрэлдэхүүнд Амбулаторын эрхлэгч Эрдэнэчулуун, НДХ-ын магадлагч их эмч Цэрэннадмид, ӨЭМТ-ийн дарга Э.Гүнжинлхам, Б.Мэгдмаа, С.Лхамдулам, О.Буянжаргал, мэргэжилтэн О.Дашдаваа, Ш.Мөнхбаатар нар тус тус ажиллав.

Оточ мандал, Наран мандал, Оточ номхон, Энх бүрд, ӨЭМТөвүүд дээр харъяаллын багийн нийт 103 иргэдийг анхан шатны эмнэлэг, хяналтын комиссын Нэгдүгээр хурлаар оруулав.
Хяналтын комиссоор орсон иргэд хөдөлмөрчид уг үйл ажиллагааг томуугийн дэгдэлтийн үед хүндрэл, чирэгдэл багатай байгааг илэрхийлж, үйлчлүүлэгчдийн таашаалд нийцэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.22.160)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.