“Эрдэнэт хотын хөгжлийн гарц, шийдэл” хэлэлцүүлэг болно
Үйл явдал
/
2020-01-06

Эрдэнэт шинжлэх ухаан технологийн парк ОНӨҮГ-аас “Эрдэнэт хотын хөгжлийн гарц, шийдэл” хэлэлцүүлгийг долоо хоног бүр зохион байгуулахаар болжээ. Уг хэлэлцүүлэгт тус паркын эрдэмтэд болон салбар бүрийн мэргэжилтнүүдийн төлөөлөл оролцох юм. 

Хэлэлцүүлгээр боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэндийн салбарын хөгжил, инноваци, хотын эрх зүйн байдал, төрийн байгууллагын инноваци, нийгмийн халамжийн үйлчилгээ, мэдээлэл, харилцааны цахим технологийн хөгжил, хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал, эдийн засаг, банк санхүү зэрэг Эрдэнэт хотын бүхий л салбарын өнөөгийн нөхцөл байдал, хэлтийн чиг хандлага, тулгамдсан асуудал, түүнээс гарах гарцын талаар ярилцах аж.  
 
“Эрдэнэт хотын хөгжлийн гарц, шийдэл” хэлэлцүүлэг нь долоо хоног бүрийн пүрэв гарагт 18 цагаас ЭШУТП-ын
 
Бизнес хөгжлийн төвд явагдана. 15 долоо хоногийн турш явагдах хэлэлцүүлэгт сонирхсон иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагууд оролцох боломжтой юм. 
 
Уг үйл ажиллагаанд оролцсон эрдэмтэн, мэргэжилтнүүдээс гарсан саналуудыг  2020 оны 5-р сард нэгтгэж орон нутгийн удирдлагуудад зөвлөмж хэлбэрээр хүргүүлэхээс гадна төсөл болгон хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа талаар “Эрдэнэт шинжлэх ухаан технологийн парк” ОНӨҮГ-аас мэдээллээ. 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.130.130)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.