Өнөөдөр 2021 оны 01-р сарын 19-ны өдөр Хүнсний 4-р дэлгүүрийн уулзварт ЗОРЧИГЧ ТЭЭВЭРЛЭЖ явсан гурван автобус мөргөлдөж иргэд бэртэж гэмтлээ. Тус аваарын улмаас иргэд бэртээд зогсохгүй автомашиндаа эвдрэл хохирол авсан иргэд ч олон байлаа.
Энэ үйлдэл нь автобусны жолооч нар ямар хариуцлагагүй ажиллаж байгааг гэрчилж байна. Иргэдийн эсэн мэнд зорчих эрх ямар их хязгаарлагдмал байгааг ч харж болох юм. Нийтийн тээврийн салбарынхан нийтэд үйлчлэх эрхэм зорилгоо умартаж, ашиг орлогын хойноос хэт улайрагчид болж хувирсан гэхэд хилсдэхгүй. Том оврын автобусны буруутай үйлдлээс олон хүн сэтгэл санаа, эрүүл мэндээрээ хохирч, тэдний үйлдсэн зам тээврийн ослын улмаас хорвоог харамсалтайгаар орхисон олон иргэн бий. Хариуцлагагүй жолооч нарт хариуцлага тооцох гэхээр нөгөөдүүл нь "Ажил хаяна" гээд гэдийчихдэг гэж байгаа. Гэвч үүнд хатуу анхаарах цаг болжээ. Зорчигч суулгах, буулгах, тээвэрлэх соёл байхгүй, хүн тээвэрлэх дүрэм, журмаа хэрэгжүүлнэ гэж үгүй, хүн тээвэрлэж явахдаа утсаар тасралтгүй ярих гээд олон шүүмжлэл тэднийг дагаж байна
Иймд автобус жолоодож явж байж, анхаарал болгоомжгүй хурдтай явдаг, огцом тооромсолдог, зорчигчдыг элдвээр хэлж доромжилдог, хурд хэтрүүлж, замын хөдөлгөөний дүрэм зөрчиж осол аваар гаргадаг асуудалдаа жолооч нар анхаарахгүй бол нийтийн тээврийн салбар НЭР ХҮНДЭЭ АЛДАЖ ДУУСЛАА
Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.134.95)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
Өчигдөр 13 цаг 05 мин
-
Өчигдөр 12 цаг 46 мин
-
Өчигдөр 12 цаг 08 мин
-
Өчигдөр 12 цаг 00 мин
-
Өчигдөр 11 цаг 57 мин
-
Уржигдар 18 цаг 00 мин
-
2024-12-19