IV улирлын НӨАТ-ын буцаан олголтыг энэ сард багтаан иргэдийн дансанд шилжүүлнэ
Үйл явдал
/
2022-01-21
НӨАТ-ын өнгөрсөн оны сүүлийн улирлын буцаан олголтыг өнөөдрөөс эхэлж буйг  Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ удаа 1.2 сая иргэнд 63 тэрбум төгрөгийн 2% буцаан олголтын мөнгийг энэ сард багтаан иргэдийн дансанд шилжүүлэх юм байна. Иргэд НӨАТ-ын буцаан олголтын мөнгөн дүнгээс татвар болон бусад төлбөрийг төлөх боломжтой гэв. Тодруулбал, иргэд автотээврийн хэрэгслийн болон галт зэвсгийн, мөн үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар, түүнчилэн газрын төлбөрөө төлөх боломжтой.

НӨАТ төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох журамд: “Албан татвар төлөгчийн буцаан олголт авах урамшууллын дүнгээс татвар төлөгчийн хүсэлтээр бусад төрлийн албан татвар, төлбөр, хураамжид суутган тооцож болно” гэсэн  нэмэлт, өөрчлөлт орсонтой холбогдуулан уг өөрчлөлтийн дагуу өнгөрсөн оны III улирлаас эхлэн НӨАТ-ын буцаан олголтоор хөрөнгийн татваруудаа шимтгэлгүй төлөх боломж бүрдсэн.

Монгол Улсын хэмжээнд нийт 56 мянган иргэн дээрх төрлийн 6.1 тэрбум төгрөгийн хөрөнгийн татвараа төлөх боломжтой байгааг Татварын ерөнхий газраас мэдээллээ.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.225.55.42)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.