Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороо, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 11 дэхь жилдээ амжилттай зохион байгуулж буй “ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ АЖЛЫН БАЙРЫГ ЭРХЭМЛЭГЧ БАЙГУУЛЛАГА” болзолт уралдаан албан ёсоор зарлагдаж байна. Энэ жилийн уралдааны шалгаруулалтын материалыг хүлээн авч эхлээд буй.
УРАЛДААНЫ ЗОРИЛГО: Үйлдвэрлэлийн орчин, ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулж, ажилтныг үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, бусад эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр аж ахуйн нэгж байгууллагаас явуулж буй үйл ажиллагаа, санаачлагыг урамшуулан дэмжих, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх;
ШАЛГАРУУЛАЛТ: Уралдааны шалгаруулалт 2 шатаар явагдана. 100 хүртэл ажилтантай аж ахуйн нэгж байгууллага, 100-аас дээш ажилтантай аж ахуйн нэгж байгууллага гэсэн 2 ангилалд доорхи салбаруудад шалгаруулна.
- Уул уурхай, олборлолт
- Барилга
- Боловсруулах үйлдвэрлэл
- Эрчим хүч
- Зам тээвэр
- Төрийн болон үйлчилгээ /эрүүл мэнд, худалдаа үйлчилгээ, батлан хамгаалах, төрийн тусгай чиг үүрэг гүйцэтгэдэг салбар/
МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА: Уралдааны материалыг 2022 оны 2 дугаар сарын 20-ны дотор хүлээн авна. Уралдаанд Баянгол дүүрэгт үйл ажиллагаа эрхэлж байгаа өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж байгууллагууд оролцох боломжтой.
ХОЛБОГДОХ УТАС: 365574, 88012984
-
Өчигдөр 13 цаг 05 мин
-
Өчигдөр 12 цаг 46 мин
-
Өчигдөр 12 цаг 08 мин
-
Өчигдөр 12 цаг 00 мин
-
Өчигдөр 11 цаг 57 мин
-
Уржигдар 18 цаг 00 мин
-
2024-12-19