МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛНЭ

Үндэсний багийн эмч, эмнэлгийн мэргэжилтнийг суралцах хугацаанд тус эмчилгээ, оношилгоог нэвтрүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгсэл болон бусад нөөцүүдийн бэлэн байдлыг хангах асуудлыг эмнэлгийн удирдлагуудад үүрэг болголоо.



Үүний үр дүнд Монгол Улсад эмчлэх боломжгүй өвчний жагсаалтад орсон 25 өвчнөөс дараах өвчнүүдийг эх орондоо оношилж, эмчлэх боломжтой болох бөгөөд ингэснээр иргэд тэгш хүртээмжтэйгээр эмнэлгийн тусламж үйлчилгээг авах нөхцөл бүрдэж, иргэдийн төдийгүй улс орны эдийн засагт сайнаар нөлөөлөх юм. Үүнд:

Тархи нугасны гүний, төвөгтэй байрлалтай нэвчсэн, мэс заслаар авах боломжгүй болон бусад ажилбар эмчилгээ шаардагдах хавдар, хавдар төст эмгэгийн мэс засал, эмчилгээ
Меньерийн өвчний хүнд хэлбэрийн үеийн мэс засал эмчилгээ
Хүүхдийн хүнд хэлбэрийн зүрхний төрөлхийн гажигийг эмчлэх мэс засал
Зүрхний титэм судасны хүнд хэлбэрийн нарийсал, судасны дисплази эмчилгээ
Гол судасны хүнд хэлбэрийн цүлхэн, хуулралтын эмчилгээ
Толгой, хүзүүний эрхтний согогийг мэс засал болон согог заслын цогц аргаар нөхөн сэргээх эмчилгээ
Нурууны хүнд хэлбэрийн муруйлт болон нугаламын үе солих мэс засал
Доод мөчдийн төрөлхийн хүнд хэлбэрийн согогууд, гэмтэлийн дараах шагайн үений тогтворгүйтэлийн үеийн мэс заслын эмчилгээ, доод мөчдийн дутуу хөгжил ясны хавдрын нөхөн сэргээх мэс заслыг эмчилгээ
Хүүхдийн доод дээд мөчдийн төрөлхийн хүнд хэлбэрийн дутуу хөгжил, гэмтлийн мэс засал
Үр хөврөлийг умайд суулгахаас өмнөх генетикийн оношилгоо
Аутизмын хүрээний эмгэг зэрэг юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.18.145)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.