Эгийн голын УЦС барих төсөлд Монгол, Оросын шинжээчдийн хамтарсан ажлын хэсэг байгуулахаар санал солилцов

Уулзалтын эхэнд эрчим хүч, уул уурхайн салбаруудын хамтын ажиллагааны талаар санал солилцсон бөгөөд ОХУ-аас Монгол Улсад шатахуун нийлүүлэх асуудлыг эрхэм Александр Александрович хяналтандаа авч нийлүүлэлтийг тогтвортой хангах, тэр дундаа “Евро-5” шатахууны нийлүүлэлтийг боломжит хэмжээгээр нэмэгдүүлэх тал дээр анхаарал тавин ажиллаж байгаад Шадар сайд С.Амарсайхан талархал илэрхийлэв.

4 хүн нарын зураг байж магад

Тэрбээр “Талууд “Газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний худалдааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийн талаарх хэлэлцээг ойрын хугацаанд эцэслэх асуудал чухал байна. Мөн “ДЦС-3”-ыг шинэчлэх асуудалд хамтран ажиллаж, бүтээн байгуулалтыг эхлүүлэх, Эгийн голын УЦС барих төслийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол, Оросын шинжээчдийн хамтарсан судалгааны ажлын хэсэг байгуулан, талуудын эрх ашигт нийцсэн шийдвэр гарна гэдэгт итгэлтэй байна” хэмээгээд Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбооны хооронд Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг энэ ондоо багтаан эцэслэн байгуулахад манай талаас ихээхэн ач холбогдол өгч буйг мөн онцоллоо.

2 хүн нарын зураг байж магад

Түүнчлэн манай улсын нийт ачаа эргэлтийн 72 хувийг дангаараа гүйцэтгэж ирсэн “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн 75 жилийн ой хэдхэн хоногийн өмнө тохиосон бөгөөд Монгол, Оросын найрамдлын бэлгэ тэмдэг болсон энэхүү байгууллагын үр ашгийг илүү нэмэгдүүлж, үйл ажиллагааг нь өргөжүүлэхэд “Богдхан” төмөр замын төсөл чухал ач холбогдолтой гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.130.185)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.