Тахилтын нүхэн гарцад ус зайлуулах 350 метр шугам угсарч байна

Энэ жил нийт 13 газарт ус зайлуулах шугам хоолой угсрахаар төлөвлөснөөс найман ажлыг хийж гүйцэтгээд байна. Мөн  ус ихээр тогтдог зургаан байршилд төсвийн тодотголоор ус зайлуулах шугам хоолойг шинээр хийхээр болсон юм.

Тодруулбал

  • Нарны гүүрний урд хэсэг
  • Энхтайваны гүүрний доод хэсэг
  • Яармаг
  • 22-ын товчоо
  • Тахилтын нүхэн гарц
  • Төмөр замын төв буудалд ус зайлуулах шугам угсарна. 

Эдгээрээс эн тэргүүнд Тахилтын нүхэн гарцад 350 метр шугам хоолойг өчигдрөөс угсарч эхэлсэн байна. Ажлыг 14 хоногийн хугацаанд хийж гүйцээхээр төлөвлөжээ

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.57.254)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.