Прокуророос Ч.Ганхуягыг албадан ирүүлэхээр шүүхэд ханджээ

“Ард даатгал”, “Ард менежмент”, “Ард койн”, “Ард кредит”, “Ард санхүүгийн нэгдэл”-ийн үүсгэн байгуулагч “Хас”-ын Ч.Ганхуяг танхайрч, нэгэн эмэгтэйн биед халдсан гэх хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж, өнгөрөгч оны есдүгээр сард шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байдаг. 

Тэгвэл Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Ч.Ганхуяг нарыг албадан ирүүлэхээр өнөөдөр буюу наймдугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хандсан байна.

Тодруулбал, бусдын эрүүл мэндэд хүнд болон хөнгөн хохирол учруулсан хэрэгт яллагдагчаар татагдсан дээрх нэр бүхий хүмүүст холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэхээр яллах дүгнэлтийг яллагдагч нарт танилцуулахаар удаа дараа дуудсан ч ирээгүй тул ийнхүү шүүгчийн захирамжаар албадан ирүүлэхээр шүүхэд ханджээ

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
1
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.17.176.167)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.