Монгол улсын ойн салбарын мэргэжилтнүүд АНУ-ын Ойн Эрүүл Мэндийн хөтөлбөртэй танилцаж байна

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, ЗГХА Ойн газар, “Рио Тинто Монгол” ХХК, Олон улсын байгаль хамгаалах нийгэмлэгийн хамтран хэрэгжүүлж буй “Эрүүл Ой” төслийн хүрээнд Монгол улсын ойн салбарын мэргэжилтнүүд АНУ-ын Ойн Эрүүл Мэндийн хөтөлбөртэй танилцаж байна.

6 хүн, хичээл хийж буй хүмүүс ба ширээ нарын зураг байж магад

🌳АНУ-ын Ойн Эрүүл Мэнд, Хэрэглээний Шинжлэх Ухааны төвийн захирал Марла Даунингтай уулзаж, хөтөлбөрийн үйл ажиллагаатай танилцаж, тус хөтөлбөрийн хэрэгжүүлж буй мониторинг судалгаа, эрсдэлийн үнэлгээний аргад тодорхой өөрчлөлтүүдийг оруулж, Монгол улсын ойн судалгаанд хэрэгжүүлэх боломжийн талаар ЗГХА Ойн газрын дарга Б.Оюунсанаа тэргүүтэй баг хамт олон ярилцлаа.

6 хүн, хичээл хийж буй хүмүүс, ширээ ба бичвэр нарын зураг байж магад

🌳Мөн тус хөтөлбөрийн үйл ажиллагааны нэг хэсэг болох зайнаас тандан судалгааны ажлын арга, үр дүнг Проф.Шинг Ли Хуан болон Жим Элинвүүд нар танилцуулж Монгол орны ой, шавж, өвчин, судалгаанд тулгамдаж буй асуудлыг зайнаас тандан судалгаагаар судлах талаар хэлэлцэв.

10 хүн нарын зураг байж магад

🌳Колорадо-ын их сургуулийн ойн шавж, өвчний лабораторийн ой хамгааллын нэгдсэн үйл ажиллагаатай танилцаж, Монгол улсын ойн хөнөөлт шавж, өвчний судалгааг өргөжүүлэх, боловсон хүчин бэлтгэх боломжийн талаар ярилцан тохиролцлоо

1 хүн, газрын зураг ба бичвэр нарын зураг байж магад

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.136.234.127)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.