ОХУ ирэх сарын нэгнээс он дуустал түлш шатахуун гадаад зах зээлд экспортлохгүй

Өчигдөр буюу Лхагва гарагт ОХУ-ын засгийн газар түлш шатахууны экспортын хоригоо дахин сэргээх шийдвэр гаргажээ.

Газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн урсгал засварыг гүйцэтгэх явцад дотоод зах зээлийн үнэ ханшийн өсөлтийг хязгаарлах зорилготой гэсэн энэ хориг нь есдүгээр сарын 1-ний өдрөөс арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл үргэлжлэх юм байна.

Энэ оны гуравдугаар сард тус улсын эрх баригчид зургаан сарын турш бензин шатахуун гадаадад экспортлохыг хориглож байсан ч дотоод зах зээлийн нөхцөл байдал тогтворжсон шалтгаанаар таваас долдугаар саруудад хоригоо түр завсарлаж байжээ.

Шинэ хориг нь Евразийн Эдийн Засгийн Холбоо байгууллагын гишүүн орнууд болох Беларусь, Казахстан, Киргизстан, Армени улсуудад үйлчлэхгүй юм байна

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
1
1
Сэтгэгдэл: (1)
Таны IP: (3.144.100.245)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
(202.179.25.133) 2024-08-15 15:19:56
Ийм бж үхсэн ацаа хийж дайн өдөөвдөө хохино хятадад хямд өгөөд сууж бхдаа таарсын ккк