Байнгын хороодын бүрэлдэхүүнд дараах өөрчлөлтийг орууллаа

УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар зарим байнгын хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, дараах өөрчлөлтийг орууллаа. Үүнд:

-УИХ-ын гишүүн Д.Жаргалсайханыг Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны,

-УИХ-ын гишүүн С.Лүндэгийг Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны,

-УИХ-ын гишүүн Б.Уянгыг Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны,

-УИХ-ын гишүүн Б.Жавхланг Ёс зүй, дэгийн байнгын хорооны,

-УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг Нийгмийн бодлогын байнгын хорооны,

-УИХ-ын гишүүн Б.Батцэцэгийг Төсвийн байнгын хорооны,

-УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг Төсвийн байнгын хорооны,

-УИХ-ын гишүүн Б.Заяабалыг Хуульзүйн байнгын хорооны,

-УИХ-ын гишүүн У.Отгонбаярыг Хуульзүйн байнгын хорооны,

-УИХ-ын гишүүн Х.Ганхуягийг Эдийн засгийн байнгын хорооны гишүүнээр батлахыг дэмжлээ

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.131.235)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.