Н.УЧРАЛ: АЗИЙН УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ОЛОН УЛСЫН ЗАЛУУЧУУДЫН БАЙГУУЛЛАГЫН ТЭРГҮҮНИЙ ХУВИАР ЗАЛУУСЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга, Азийн Улс төрийн намуудын олон улсын залуучуудын байгууллагын тэргүүн Н.Учрал өнөөдөр  Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурал /International Conference of Asian Political Parties/-ын дарга Чүнг И-Ёныг хүлээн авч уулзав.

2 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Энэ үеэр Сайд Н.Учрал Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын Эмэгтэйчүүдийн жигүүрийн VIII хуралдаан 2024 оны 18-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдсаныг тэмдэглэж, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, улс төрийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр гаргаж буй хүчин зүтгэлд талархал илэрхийлэв.

2 хүн нарын зураг байж магад

Мөн Азийн Улс төрийн намуудын олон улсын залуучуудын байгууллагын тэргүүний хувиар залуусын дуу хоолойг сонсох, тэдний өсч хөгжих нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцов.

2 хүн нарын зураг байж магад

Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын Залуучуудын жигүүрийн VII хуралдааныг 2024 оны 2 дугаар сард Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулж, залуучуудын улс төрийн оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг сайжруулах асуудлыг хэлэлцэж, "Улаанбаатар тунхаг бичиг"-ийг баталсан. Тунхаг бичгийн хүрээнд залуучуудын хөгжлийг дэмжсэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.

6 хүн нарын зураг байж магад

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.208.238)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.