18 хүрээгүй хүүхдүүдийг суррон унаж замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглох санал гаргалаа

2022 онд 96, 2023 онд 178, 2024 оны эхний долоон сарын байдлаар унадаг дугуй, сурронтой холбоотой 241 зам тээврийн осол бүртгэгдсэн.

✅ Сурронтой холбоотой гарсан ослын 95 хувь нь нийслэлд бүртгэгдсэн. Суррон болон унадаг дугуйтай холбоотой зам тээврийн ослын улмаас 121 хүн гэмтсэн байна.

✅ Гэмтэл согог судлалын төвийн мэдээллээр залуус, өсвөр үеийнхэний дунд сурроны хэрэглээ нэмэгдсэнтэй холбоотойгоор гавал тархины эдийн гэмтэл, ясны цууралт, гар хөл буюу мөчдийн хугарал, зөөлөн эдийн хөхрөлт няцралт, цээжний хөндийн битүү гэмтэл, хэвлийн эдийн гэмтэл зонхилон тохиолдож байна.

✅ Гаднын бусад орнууд сурроныг мотоцикльтой адилтгаж үнэмлэхжүүлж, насны хязгаар зааж осол аваараас сэргийлдэг.

✅ Суррон үйлдвэрлэгчид нь Light Bee X (даац 70 кг, хурд 75 км/ц, 6000Вт хүчин чадалтай) мотоцикл сонирхогчдын түвшинд, Ultra Bee (хурд 90 км/ц, даац 93 кг, 12500 Вт) болон Storm Bee (хурд 120км/ц, даац 70 кг, 22500 Вт) өндөр хүчин чадал бүхий мэргэжлийн тамирчдад зориулсан 3 төрлийн загварыг зах зээлд нийлүүлж байна.

✅ Сурроныг техникийн болон хурдны үзүүлэлтээр мотоцикльтай адилтган үзэж “А” ангиллын жолоодох эрхийн үнэмлэхтэй, хамгаалалтын малгай бүхий хүн унах зохицуулалтыг хийх саналтай байна

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.208.238)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.