Байлдааны сум их хэмжээгээр тээвэрлэж явсан иргэнийг саатуулжээ
Үйл явдал
/
2024-08-26

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байлдааны зориулалттай сум тээвэрлэж явсныг илрүүлжээ. Энэ талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн редактор, ахлах дэслэгч Б.Уранцацрал "Энэ оны наймдугаар сарын 21-ний өдөр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны гадна байлдааны зориулалттай их хэмжээний сумыг автомашинд тээвэрлэж явсан иргэн Б-г саатууллаа.

Тухайн иргэн өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд байлдааны зориулалттай, 7.62 мм-ийн голчтой, 1,500 ширхэг сум тээвэрлэж явжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна" гэж мэдээллээ.

Эрүүгийн хуулийн заалт:

20.4 дүгээр зүйл.Галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмших

1.Байлдааны, хууль сахиулах зориулалттай галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис, дэлбэлэгч төхөөрөмжийг хууль бусаар олж авсан, шилжүүлсэн, борлуулсан, тээвэрлэсэн, хадгалсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.7.186)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.