84 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийг ашиглалтад орууллаа

Сургуулийн өмнөх боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор шинээр цэцэрлэг барих, өргөтгөх ажлууд үргэлжилж байна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны 84 дүгээр цэцэрлэгийн 240 хүүхдийн ортой өргөтгөлийн барилга угсралт, дотор засал, инженерийн шугам сүлжээ, цахилгаан холболт, дохиолол, талбайн тохижилтын ажил дуусаж, хүүхдүүдээ хүлээж авахад бэлэн боллоо.

Тус цэцэрлэгийн өргөтгөлийн барилга нь нийт 2.552 м.кв талбайтай бөгөөд хувцас солих өрөө, гал тогоо, урлаг заал, эмчийн өрөө, ариун цэврийн өрөө, агуулах, унтлагын өрөө, бүлгийн өрөөнүүд болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн зохион байгуулалттай. 84 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр “Бианконэро констракшн” ХХК хийж гүйцэтгэн, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа. 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.190.253.43)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.