Сургуулийн 215 автобус СУРАГЧДАД ҮЙЛЧИЛНЭ
Үйл явдал
/
2024-08-27

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд ажлын өдрүүдэд 1100 автобус, амралтын өдрүүдэд 887 автобус үйлчилгээнд гарч байна. Харин хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан Улаанбаатар хотод төрийн өмчийн 72 сургуульд 75, төрийн бус өмчийн сургуулиудын 140 автобус, нийт 215 автобус сурагчдад үйлчилнэ.

Дээрх төрийн өмчийн сургуулиудын автобуснууд өнгөрсөн онд давхардсан тоогоор 520 гаруй мянган хүүхдийг тээвэрлэсэн мэдээлэл бий. Түүнчлэн, нийтийн тээврийн салбарын цогц шинэчлэлийн хүрээнд автобусаар зорчихдоо зөвхөн автобусны зориулалтын картаар төлбөр төлөх бус NFC дэмжигч карт, банкны бүх төрлийн энгийн картаар төлбөр төлөх нөхцөл бүрдүүлээд байгаа аж. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.239.209)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.