Ахлах ахлагч Ц.ДЭЛГЭРЦЭЦЭГ Таеквондогийн тэмцээнээс ТАВАН АЛТАН МЕДАЛЬ авчээ
Үйл явдал
/
2024-08-27

Энэтхэг Улсын Банглор хотноо зохион байгуулсан олон улсын таеквондогийн Ази, тивийн аварга шалгаруулах 10 дахь удаагийн тэмцээнд ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Химийн ажиллагааны салбарын аврагч-химичин, ахлах ахлагч Ц.Дэлгэрцэцэг хувийн хоёр, багийн гурван төрөлд оролцож, таван алтан медаль хүртжээ.

2018 оны Ази тивийн аварга шалгаруулах ес дэх удаагийн тэмцээнээс хатуу биет хугалах төрөлд алтан медаль хүртэж байсан тэрээр  энэ жил Ази тивийн хошой аварга боллоо. Энэ сарын 20-25-ны өдрүүдэд болсон тус тэмцээнд Монгол Улсаас 40 хүний бүрэлдэхүүнтэй оролцож, 25 алт, 7 мөнгө, 15 хүрэл буюу нийт 47 медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр дэд байрыг эзэлснийг ОБЕГ мэдээлжээ. 

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
2
0
0
0
0
1
Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.4.251)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.