Говийн Г.Ганбаатар гишүүн АЖИЛ ХИЙХ ХҮН ХАЙГААД ОЛОХГҮЙ байгаа аж
Үйл явдал
/
2024-08-28

Монгол Улсын  их хурлын ээлжит бус чуулганараар МАН, АН, ХҮН намуудын хамтарсан Засгийн газрын “ХУРДТАЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ ЗОРИГ” гэрээний дагуу 2024-2028 онд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг баталлаа.

Энэ үеэр говийн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүн Г.ГАНБААТАР чуулганы танхимаас АЖИЛ ХИЙХ ХҮН хайгаад олсонгүй аж. Тодруулбал, Засгийн газрын мөрийн хөтөлбөртэй уялдуулан байр сууриа илэрхийлэхдээ тэрбээр “халамжийн бодлогыг яаралтай эргэж харахгүй бол АЖИЛ ХИЙХ ХҮН ОЛДОХГҮЙ байна. Төр өөрөө цомхон байж чадварлаг албан хаагчиддаа олсон хэдэн төгрөгөө зарцуулдаг болъё гэв. Түүний санаа нь хэт хавтгайрсан халамжийн бодлогоо цэгцэлье гэсэн санаа юм. Энэ тухайд Гэр бүл, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Л.Энх-Амгалан ч санал нэгдэж замбараагүй халамжийг зогсооно. “Цалинтай ээж” хөтөлбөр бол хавтгайрсан халамжийн нэг гэж хэлсэн юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.225.156.158)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.