ТОДИ живхний Г.ОЧИРБАТ дутуу баригдсан барилгуудын араас хөөцөлдөнө гэв!
Үйл явдал
/
2024-08-28

УИХ-ын ээлжит бус чуулганаар Засгийн газрын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөр болон Үндэсний аудитын газрын өмнөх Засгийн газрын санхүүгийн шалгалтын дүгнэлтийг хэлэлцлээ. Энэ үеэр Ардчилсан намаас жагсаалтаар гишүүн болсон “Тэнгри групп”, “Тоди” живхний эзэн Г.Очирбат “төсвийн хулгай”-н талаар өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэгэхдээ дутуу баригдсан сургууль, цэцэрлэгүүдийн араас хөөцөлдөнө гэдгээ илэрхийлээд амжсан нэгэн. Тэрбээр "Тав зургаан жил барьж дуусдаггүй цэцэрлэг сургуулийн чинь араас би "хөөцөлдөнө" шүү.  СХД-т усан спортын цогцолбор барина гэж 2014 онд таван тэрбум төгрөгийн төсөв тавьж байсан бол 2025 онд 17 тэрбум болгоод оруулж ирж байна. Татвар төлөгчдийн мөнгийг ийм "замбараагүй " байдлаар хэдэн жил үрсэн юм бэ. Төсвийн хулгай гэдэг чинь энд ингэж явагдаж байна. Үндэсний аудитын газар алдагдсан боломжийг тоон утгад шилжүүлж тайланд нэмдэг баймаар байна" гэж байр сууриа илэрхийллээ. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.237.82)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.