Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ оны босгон дээр өндөр настаны тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэнэ хэмээн мэдэгдсэн. Гэвч хэрхэн, ямар арга замаар тэтгэврийн зээлийг тэглэх нь тодорхойгүй байгаа юм. Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригоос тодрууллаа.
-Өндөр настаны тэтгэврийн зээлийг тэглэх тухай Ерөнхийлөгч мэдэгдлээ. Энэ боломжтой зүйл үү?
-Одоогоор 231 мянган ахмад 776 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлтэй байна. Ахмадууд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үеэс л ажиллаж, улс эх оронд залуу насаа зориулсан хүмүүс учраас төрдөө үнэлэгдэн зээлээ тэглүүлэх нь зөв. Ерөнхий сайдын захирамжийн дагуу Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулан, хуулийн төсөл боловсруулж Их хуралд танилцуулах шаардлагатай боллоо.
-Ахмадууд тэтгэврийн зээлээ яг юунд зарцуулдаг талаар нарийн судалгаа байдаг уу?
-Нарийн судалгаа байхгүй. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар томилогдоход тэтгэврийн зээл 12 хувийн хүүтэй байсан бол одоо 10 хувьтай болсон. Хоёр ба түүнээс дээш жилээр тэтгэврийн зээл авбал 18 хувийн хүү төлдөг байсан. Харин өнгөрсөн оны аравдугаар сараас 16 хувь болгож бууруулсан.
Бидний тооцож байгаагаар энэ оноос 10 хувь болох ёстой. Энэ нь бусад зээлийн хүүтэй харьцуулахад маш бага. Тиймээс ахмадуудын тэтгэврийн зээл ач зээгийнхээ сургалтын төлбөр, хүүхдүүдийнхээ байр, машины мөнгийг төлөхөд зарцуулагдаж байгааг үгүйсгэх аргагүй. Тэтгэвэр гэдэг бол ахмадуудын сарын хэрэгцээг хангах ёстой зүйл. Гэтэл энэ төрлийн зээлийг барьцаалан өгдөг нь буруу юм.
-Цаашдаа тэтгэвэр барьцаалж зээл өгөхөө болино гэсэн үг үү?
-Би өчигдөр Монголбанкны Ерөнхийлөгчтэй уулзсан. Монголбанкны Ерөнхийлөгч тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэлээ гэхэд цаашдаа иргэдийнхээ сарын амьжиргааны хэрэгсэл болсон тэтгэврийг барьцаалах үйлчилгээг зогсоох, өөрчлөх хэрэгтэйг хэлсэн.
Хоёрт, зээлд хүү төлөгдөж байгаа. Тиймээс нэгдүгээр сарын 1-нээс эхлээд тэглэнэ гэх юм бол энэ хүртэлх хүүг л хамт төлөх учиртай. Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банкинд хүү багатай байршуулж тэтгэвэр барьцаалсан зээлийн хүү багасгаж байгаа. Тиймээс өнөөдрөөс арилжааны банктай байгуулсан тэтгэврийн зээлийн хүүг бууруулах гэрээг цуцлах, байршуулсан мөнгийг буцааж татах хэрэгтэй гэсэн.
-Өндөр настнууд аль арилжааны банкнаас голчлон тэтгэврийн зээл авдаг вэ?
-Ахмадуудын 95 хувь нь Төрийн банк болон Хаан банкаас зээл авсан байдаг. Иргэдэд төр тэгш хандахгүй байна гэж хэлж байсантай санал нэг байна. Гэхдээ амьдралын шаардлагаар авсан зээлийг тэглэхэд буруу зүйл байхгүй. Ер нь цаашдаа тэтгэврийг нь барьцаалан зээл олгодог тогтолцоог зогсоох эсэх асуудал яригдана. Зээлийг нь нэг удаа тэглэхээр ахмадууд дахиад зээл авна. Мөн тэтгэврийн зээлгүй 180 гаруй мянган өндөр настан байгаа. Тэдгээр ахмадууд дахиад зээл авбал ирэх онд дахиад тэтгэврийн зээл тэглэх тухай асуудал гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ бүрэн зогсоох гэхээс илүү тэтгэвэр барьцаалсан зээлийг өөрчлөх саналыг Монголбанкинд би сүүлийн хоёр жилийн хугацаанд тавьсан.
-Тэтгэврийн зээлийг тэглэх асуудал хэзээнээс хэрэгжих вэ?
-ҮАБЗ-ийн зөвлөмж гарснаар шууд тэтгэврийн зээл тэглэгдэхгүй. Байгалийн баялгийг ашиглах шийдвэрийг Их хурал шийдвэрлэх учраас манай ажлын хэсэг ажиллаад төслөө өргөн барина. УИХ-аас тодорхой шийдвэр гарна.
Өнөөдөр нэгдүгээр сарын тэтгэврээ олгочихсон байгаа. Их хурлаас шийдвэр эцэслэн гараагүй байгаа учраас арилжааны банк ахмадуудын зээл, зээлийн хүүг татаад авчихсан. Хэрэв Их хурлаас нэгдүгээр сарын 1-нээс тэтгэврийн зээлийг тэглэнэ гэвэл буцаан олгох хэлбэрээр өгөх ёстой болно. Хамгийн гол нь Засгийн газрын тодорхой шийдвэр л хэрэгтэй байна. Ямартай ч бид яаралтай төсөл боловсруулж өгнө.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин