Энэ онд Баяжуулах үйлдвэрийн техник технологийн шинэчлэлийн хүрээнд ямар ажлууд хийгдэх талаар тус цехийн Механикийн албаны дарга Б.Болор-Эрдэнээс тодрууллаа.
-2020 оны эхний хагас жилд танай цехэд ямар томоохон ажлууд хийгдэх вэ?
-2020 оны тоног төхөөрөмжийн шинэчлэлийн ажлын хүрээнд Ерөнхий захирлын А/95 тоот тушаалын дагуу Нунтаглан баяжуулах хэсгийн (НБХ) МШЦ 5,5*6,5 тээрэм №4, Бутлан тээвэрлэх хэсгийн (БТХ) бутлуур КМД 3000Т2-ДП №12-ийг Metso компанийн МР-800 бутлуураар, Урвалжийн хэсгийн МШР 1,5*2,1 №3 тээрэм солих ажлыг 4 дүгээр сарын 15-ны дотор ашиглалтад өгнө. Мөн II улирлын дундаас Өөрөө нунтаглах хэсгийн ММС 90*30 №1 тээрмийг солихоор төлөвлөж байна. Уг тээрмийн хяналтын угсаргаа дөрөвдүгээр сараас эхэлнэ.
-Ажиллагчдаас гаргасан шинэ санал санаачилга үйлдвэрлэлд хэрхэн нэвтэрч байна.Эдийн засгийн хувьд ямар үр ашигтай ажиллаж байна вэ?
Манай ажилтнууд Сайн саналын системээр дамжуулан шинэ санал санаачилга их гаргадаг. Өнгөрсөн онд нийт 1694 санал гаргасан байгаа. Үүнээс механикийн чиглэлээр 338 санал гарсны 197 нь үйлдвэрлэлд амжилттай хэрэгжээд байна. Мөн Бүтээмж чанарын дугуйлангаар дамжуулан тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хангах, хуучин тоног төхөөрөмжийг сэлгэн засварлаж, ашиглалтын хугацааг уртасгах чиглэлээр олон ажил хийж 200 гаруй сая төгрөгийн эдийн засгийн үр ашигтай ажиллалаа.
-Эрдэнэт үйлдвэрийн хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд танай цехэд ямар төсөл хөтөлбөр хэрэгжих вэ?
-Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэл өнгөрсөн онд батлагдсан. Энэхүү үндсэн чиглэлийн хүрээнд 2020-2021 онд ӨНХ-ийн өргөтгөл 6 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай 4-р шугамыг байгуулах, НБХ-ийн хам баяжуулалтын 5-р секцийг 12 сая тонн хүчин чадалтай болгон шинэчлэх төслийн ажлуудыг хийхээр төлөвлөөд байна.
-Ер нь Баяжуулах үйлдвэрт техник технологийн шинэчлэл хэр явагдаж байна вэ?
-Сүүлийн 5 жилд Баяжуулах үйлдвэрт техник, технологийн шинэчлэл эрчимтэй хийгдэж байна. Тухайлбал, НБХ-ийн хам баяжуулалтын 1-р секцийн флот машин №205-ийг бүрэн шинэчилсэн. Тус хөвүүлэн баяжуулах машин 2000 оноос ажиллаж байсан. Мөн БТХ-ийн КМД №13 бутлуурыг Metso компанийн МP-800 бутлуураар шинэчлэн хүчин чадлыг нэмэгдүүлсэн. НБХ-т шинэ молибдены шугам суурилуулсан гэх мэт олон ажил хийгдээд байна. Эдгээр шинэчлэлийг хийснээр 10 хүртэл жил ажиллаж байгаа үндсэн тоног төхөөрөмж 2018 онд 39 хувь, 2019 онд 49 хувь болж өссөн байна.
-Ажлын хүндрэл бэрхшээл гарч байна уу?
-Одоогийн байдлаар гаднын хүчин зүйлээс хамаарсан бэрхшээлүүд бий. Сүүлийн үед өмнөд хөршид дэлгэрээд байгаа короно вирустай холбоотойгоор зарим шаардлагатай материалууд төлөвлөгөөт хугацаанаасаа хоцорч ирэх нь тодорхой болоод байна. Мөн зэсийн үнэ ханш тогтворгүй байгаатай холбогдуулан өртөг зардлыг бууруулах төлөвлөгөө боловсруулж, зарим томоохон төлөвлөгөөт засварын ажлууддаа зохион байгуулалтын арга хэмжээ авах талаар төлөвлөгөө гарган ажиллаж байна.
-Ярилцсанд баярлалаа.
Т.Батчулуун
Фото: Б.Баттөгс
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин