Баянзүрх дүүргийн 19-р хороонд бага насны хүүхэд хоол тэжээлийн дутагдлаас болж нас барсан тухай хэвлэлээр шуугиж байна. Эл асуудлыг зарим иргэд үгүйсгэж байгаа юм. Бид Нийслэлийн хүүхэд гэр бүл, залуучуудын газрын дарга Н.Мандуултай холбогдож тодрууллаа.
Бага насны хүүхэд хоолгүйн улмаас нас барсан гэдэг мэдээлэл цацагдаж байна. Танай байгууллагаас үүнд анхаарал хандулуж байна уу?
Үнэхээр тийм хэрэг гарсан нь үнэн. Баянзүрх дүүргийн Хүүхэд гэр бүл, залуучуудын газрын хүүхдийн эрхийн улсын байцаагч уг айлд ажиллаж байна.
11 сартай, 11 настай гээд янз бүрээр мэдээллэж байна. Яг хэдэн настай хүүхэд байсан юм бол. Танд нарийн мэдээлэл ирсэн үү?
11 сартай хүүхэд. Аав ээж хоёр нь хоёулаа ажил хийдэг. Ямар нэг хорт муу зуршилгүй. Гэр бүлийн харилцаа хэвийн айл гэсэн мэдээлэл ирсэн.
Өлбөрч нас барсан байж болзошгүй гэсэн дүгнэлт шүүхийн шинжилгээний байгууллагаас өгсөн байна лээ...?
Яг эцсийн дүгнэлт нь гараагүй. Ирэх долоо хоногийн Пүрэв гарагт гарна гэсэн ч манай байгууллагаас яаралтайгаар гаргуулах хүсэлт өгсөн. Ирэх Даваа гарагт хариу нь эцсийн байдлаар гарна. Үүний дараа Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвөөс мэдээлэл өгөх байх.
Өмнө нь болсон үйл явдлыг саяхан гарсан гэж андуурлаа гэсэн байсан.
Үгүй. Саяхан гарсан юм билээ. Уг нь Баянзүрх дүүргийн 27-р хорооны айл. 19-р хороондоо түр оршин сууж байсан юм билээ. Аав ээж нь ажилтай орлоготой, залуу гэр бүл юм билээ. Аав түгээлтийн жолооч, ээж нь үйлчилгээний ажилтан.
Хоол тэжээлийн дутагдалд орсон байсан гэсэн шүү дээ?
Шүүх шинжилгээний эцсийн дүгнэлт гараагүй. Үзсэн эмч нь үхлийн шалтгааныг нь ходоодонд нь юм байхгүй гэж үзсэн юм билээ. Бас хэд хэдэн хавсарсан өвчтэй байсан юм шиг байна лээ. Үзсэн эмч нь сувлигчдаа энэ тухай хэлтэл тухайн сувилагч өөрийн фэйсбүүктээ хоол тэжээлийн дутагдлаас болж өлбөрч үхжээ гэсэн агуултай пост оруулсан юм билээ. Энэ нь газар авч, нийгмийг айдаст автуулж, хоёр хуваагаад байна. Үнэхээр хариуцлагагүй үйлдэл болж. Уг нь хүний эрүүл мэндийн нууцыг чандлан хадгалах ёстой байдаг. Зарим хэвлэлээр, сошиол орчин дахь мэдээллээр хүнсний талонд хамрагддаг айл гэсэн байна лээ. Тийм биш. Байнгын орологотой боломжийн амьдралтай өрх. 409 онооноос дээгүүр үзүүлэлттэй гэсэн үг. Нарийн мэдээллийг нь Баянзүрх дүүргийн Халамжийн хэлтэс өгөх ёстой. Ийм эрсдэлтэй хүүхэд тухайн дүүрэг хороонд байгаа гэдгийг хорооны нийгмийн, халамжийн ажилтан бүртгэж цааш нь мэдээллэх ёстой байсан.
Танай газраас ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
Ямартай ч асуудлын эцсий хариуг хүлээж байна. Хүүхэд хамгааллын зардлаасаа эрсдэлт бүлгий хүүхдүүдэд туслах аян зохион байгуулахаар ажиллаж байна.
Хичнээн төгрөг байдаг юм бэ?
Улсын хэмжээнд найман тэрбум төгрөг батлагдсаны 2 тэрбум нь нийслэлд хуваарилагддаг. Үүнийгээ 10 хуваадаг. Тэгэхээр ойролцоогоор нэг дүүрэг 100-200 сая төгрөг ирдэг. Үүнээсээ илүүчлээд эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүдэд хандив тусламж олгоё гэж зорьж байгаа юм.
Эрсдэлт нөхцөлд байгаа хичнээн хүүхэд байдаг юм бэ?
Үүнийг халамжийн байгууллаа гаргах ёстой. Нэг байгууллагын ажлыг манайх дур мэдэн мэдээллэх, ярих нь зохимжгүй.
-
15 цаг 17 мин
-
15 цаг 27 мин
-
21 цаг 11 мин
-
Уржигдар 19 цаг 46 мин
-
Уржигдар 19 цаг 40 мин
-
Уржигдар 15 цаг 20 мин
-
Уржигдар 15 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 15 мин
-
Уржигдар 15 цаг 10 мин
-
Уржигдар 15 цаг 09 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 14 цаг 10 мин
-
Уржигдар 14 цаг 06 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин