Тагнуулын Ерөнхий газрын хурандаа Ш.Амгалангийн Лайв ТВ-д өгсөн ярилцлагыг хүргэж байна.
Юуны өмнө би LIVE телевизийн үзэгчдэд өөрийгөө танилцуулъя. Намайг Шаравын Амгалан гэдэг. Баянхонгор аймгийн Бугат сумын уугуул. Москвад улсын аюулаас хамгаалах хорооны дээд сургуульд суралцаж 1984 онд төгсөж ирснээс хойш хуучнаар НАХГ, одоогийн ТЕГ-т ажиллаж байсан хүн.
Тавдугаар сарын 03-ны өдөр Эмээлтээс Хүй долоон худаг чиглэлд гэр бүлийнхэнтэйгээ явж байхад гурван хар тэрэг гэнэт гарч ирээд манай машиныг зүүнээс баруун тал руу шахсан. Би замын ховил харагдмагц охиндоо хурдан машинаа зогсоо гэж хэлээд зогсоолгоход хар хувцастай 20 гаруй залуус дайрч орж ирээд миний толгойд хар уут углан баривчилсан.
Мөн эхнэр охин хоёрыг минь баривчилж, машиныг маань дээрэмдэж хот руу буцаан авчирсан. Улмаар манай гэрт үзлэг хийхэд нь би хэлсэн. Миний гэрт мөнгө төгрөг байхгүй, би жирийн л амьдарч яваа иргэн хүн гэж тэдэнд хэлсэн. Үзлэг 22.30 цагт дууссан.
Хүнд гэмт хэрэгтэн, олон улсын террорист бүлэглэлийг баривчлахад л толгойд нь хар уут углах арга хэрэглэдэг. Монголд ийм баривчилгааг хийх ёсгүй.
Би 1999 оноос хойш терроризмтай тэмцэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан хүн. Тагнуулын байгууллагад 25 жил ажилласан. Д.Гэрэл 2017 оны 11 дүгээр сарын 01-нд ТЕГ-ын даргаар 67 насандаа томилогдсон. Тэр үед нь би хэлж байсан. Та хотгор шанагын уурхайг гадныханд зарсан гол хүн юм биш үү гэж хэлж шүүмжилж байсан.
Д.Гэрэл гэдэг хүн тагнуулын байгууллагыг самарч байгаа. Энэ хүний үед монголын тагнуулч 70 кг хар тамхи тээвэрлэж яваад баригдсан. Тэр хэргийг үйлдсэн Б.Баттүшиг миний цэрэг байсан. Маш мундаг залуу л даа. Б.Баттүшиг 70 кг хар тамхи тээвэрлэхээсээ өмнө удаа дараа мансууруулах бодис тээвэрлэсэн талаар Германы хэвлэлүүд бичиж байна. Хар тамхины гэмт хэргийг дипломатууд хийж байгаа нь маш ноцтой асуудал мөн. Монголын тагнуулын байгууллага гадаадад ажиллаж байгаа бүх дипломат корпусын бие бүрэлдэхүүний аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. Мөн монголд хэрэгтэй мэдээлэл цуглуулах ажлыг хийдэг. Б.Баттүшиг Германы шүүхэд мэдүүлэг өгөхдөө би монгол улсын тагнуулын ажлыг хийж байсан учраас мэдүүлэг өгөхгүй гэж хэлсэн байсан. Б.Баттүшиг ТЕГ-ын дарга Д.Гэрэлийн тушаалаар л ажилладаг хүн. Тиймээс энэ бүхний хариуцлагыг хүлээж Д.Гэрэл огцрох ёстой гэж би шаардсан.
Намайг тагнуулын ажилтнууд баривчлах үед гуя руу маань час хийгээд явчихсан. Тиймээс би эмнэлэгт шинжилгээ өгч цусаа шинжлүүлж байгаа. Одоогоор хариу нь гараагүй байна. Би мөн болзошгүй эрсдэлээс хамгаалж, цусаа шингэлүүлэх, ходоодоо угаах зэрэг хорлогын эсрэг эмчилгээг хийлгэж байгаа.
-
15 цаг 18 мин
-
15 цаг 29 мин
-
21 цаг 12 мин
-
Уржигдар 19 цаг 46 мин
-
Уржигдар 19 цаг 40 мин
-
Уржигдар 15 цаг 20 мин
-
Уржигдар 15 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 15 мин
-
Уржигдар 15 цаг 10 мин
-
Уржигдар 15 цаг 09 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 14 цаг 10 мин
-
Уржигдар 14 цаг 06 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин