МАХН-ын дэд дарга, Орхон аймагт нэр дэвшигч С.Ганбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
Сонгууль албан ёсоор эхэллээ. Том жижиг нийлсэн 13 нам эвсэл, бие даагч 606 хүн нэр дэвшиж байна. Хуулийн дагуу нэр дэвшигийн үнэмлэхээ авчихлаа. Энэ удаагийн сонгууль их онцлогтой болох нь. Таны хувьд ямар бодолтой байна вэ?
-Шинэ замаар явах уу, байга явдаг хуучин замаараа явах уу гэдэг хоёр сонголттой Монголын ард түмэн нүүр тулж байна. Хуучин замаараа л явах юм бол “Оюутолгойн оффшорчид”, мөнгөтэй бүлэглэлүүдтэй ахиад л дөрвөн жил нүүр тулна гэсэн үг. Шинээр замаар явах юм бол ажилтай, орлоготой, байртай, машинтай болно. Хүмүүс ядуудаа, ажилгүй байдалдаа бухимддаг. Түүнээс илүү нь шударга бус байдалд аймшигтай их бухимдаж, цөхөрч байна. Өнөөдөр шударга ёсыг тогтооё, шударга байя гэвэл шударга бус байгаа хүмүүсийг хамжааргатай байлгах хэрэгтэй. Даварсан дарга нарыг хазаарлах ёстой. Хүмүүсийг хүндэлдэг, хүмүүмт үйлчилдэг болгохын тулд сонголтоо цоо шинээр хий. Ийм сонголт хийгээсэй гэж ард түмнээсээ чин сэтгэлээсээ гуйя.
Орхон аймагт тантай өрсөлдөх хүмүүс олонд танигдсан, мөнгөтэй, хүчтэй хүмүүс байгаа. Өрсөлдөөн нэлээд хэцүү чанга болно. Та ялна гэдэгтээ хэр итгэлтэй байна вэ?
Тэд асар их мөнгийг сонгуульд зарцуулж, саналыг нь худалдаж авах гэж оролдох байх. Одоо ч зарцуулсаар явна. Өөрийнхөө мөнгийг хайрлахгүй зарцуулж байгаа хүмүүс дараа нь таны мөнгийг хайрлаж, гамнах болов уу... Үүнийг л ард иргэд мэдэрч, ухаарч байгаа. Мөнгө өгч санал авч байгаа хүмүүс авлигагүй нийгмийг бүтээж чадахгүй. Ийм энгийн зүйлийг ард түмэн мэдэж байгаа. Энэ бол миний итгэл.
Өмнө нь парламентын гишүүнээр сууж байсан хүний хувьд өнгөрсөн дөрвөн жилийн парламентын үйл ажиллгааг хэрхэн дүгнэх вэ?
Одоо бүрэн эрхийн хугацаа нь дуусаж байгаа парламент хов, хонзонгоор дүүрсэн аймшигтай газар байлаа. Энэ газрыг шударга ёсны талбар болгохын төлөө ард иргэд л мэргэн сонголт хийх хэрэгтэй. Бид ч зүтгэж байна.
Монгол улсын Үндсэн хуульд эрх баригч хүчин өөрчлөлт оруулж хөндөж чадлаа. Иргэн хүний хувьд ямар байр суурьтай явдаг вэ?
Тэд том луйвар хийж, өөрсдийнхөө эрх мэдлийг булаацалдаж, хонгилынхоо түлхүүрийг нэгэндээ шилжүүлсэн. Ц.Элбэгдоржийн хонгилын түлхүүрийг У.Хүрэлсүхэд л авч өгч, Ерөнхий сайдынхаа эрх мэдлийг зузаатгасан. Зүй нь уул уурхайн баялаг ард түмний дундын өмч мөн гэж заах ёстой байсан. Гэтэл өнөөдөр ч гэсэн төрийн өмч хэвээрээ буюу мафижсан хоёр гуравхан гэр бүлийн өмч болсон. Энэ гажиг тогтолцоог л халах ёстой байсан. Саяны Үндсэн хуулийн өөрчлөлт бол нүглийн нүдийг цаасаар хуурсан зүйл л хийсэн.
2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд та өрсөлдөж байсан. Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын явуулж байгаа бодлого үйл ажиллагааг хэрхэн дүгнэж байгаа вэ?
Энэ хүн Рио-Тинтотой хэлэлцээрийн ширээний ард сууж, Оюутолгойн гэрээг монголын ард түмэнд ашигтай болгох тал дээр яагаад хумсаа ч хөдөлгөхгүй байгаа юм бэ... Энэ асуултанд хариулт өгөхийг шаардаж байна. юу дутаад байгаа юм бэ... Яагаад айгаад байгаа юм бэ... Хамгийн том, хамгийн хүчтэй эрх мэдэл энэ хүнд байна. Монголын ард түмэнд Мөнгө дутагдаж байгаа. Эмнэлэг, сургууль, цэцэрлэг, ажлын байр дутагдаж байна. Энэ бүхэн чинь мөнгө. Монгол Улсын Ерөнхийлөгч мөн л юм бол үүнийг ард түмний өмнө нээлттэйгээр хариулах ёстой. Дэндүү сул дорой, хүлцэнгүй байна... Хэрэв би Ерөнхийлөгч болсон бол хамгийн чухал энэ асуудлыг л шийдэх байсан. Монгол үүнээс өөрч ямар чухал асуудал байгаа юм бэ... Ойр зуурын хэрүүл хөөцөлдөж байхаар үндэсний хэмжээний энэ төсөлдөө анхаарах хэрэгтэй. Төрийн тэргүүн нь ард түмнийхээ эрх ашгийг хамгаалах үүрэгтэй
Та Орхон аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдвол хамгийн түрүүнд ямар ажил хийх вэ?
Нэгдүгээрт “Рио-Тинто”-той хэлэлцээрийн ширээний ард сууж, Оюутолгойн гэрээг Монголын ард түмэнд ашигтай болгох ямар арга зам байна тэр бүгдийг хийнэ. Хоёрдугаар “Эрдэнэт үйлдвэр ” дэх хуульчилсан авлигалыг таслан зогсооно. Эрдэнэтийн ард түмнийг ажилтай, орлогтой, орон сууцтай, өндөр боловсролтой болгох туулын зорилготой.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин