Гамшгийн эсрэг үндэсний төвийн дарга, нийгэм судлаач, эрх зүйч, төрийн удирдлагын докторант Жанын Ганбаатар
- Та бол байгаль орчны хамгааллын талаар дорвитой ажиллаж ирсэн хүмүүсийн нэг. Энэ тал дээр сүүлийн жилүүдэд ямар ажил хийв, ямар үр дүнд хүрэв?
- Сүүлийн 15-16 жил иргэний нийгмийн байгуулагын ажил хийж байхдаа байгаль орчны доройтол, экологийн тэнцвэр алдагдсан асуудлаар шийдвэр гаргах түвшинд асуудлыг танилцуулж, санаачлан ажиллаж ирлээ. Үүний нэг бодит жишээ бол “Урангүй Монгол” хөдөлгөөн. Мөн “Ноён уулаа аврая” хөдөлгөөнийг анх санаачилж, иргэний нийгмийн байгууллагуудын дэмжлэгтэйгээр тус уулан дахь Хүннүгийн эртний түүх, олдвор бунхныг төрийн тусгай хамгаалтанд авахуулж чадлаа. Ноён уулын ойр орчны байгалийн баялгаас илүү экологийн системийг хадгалж үлдэх нь чухал бөгөөд ингэснээр тэр бүхэн хойч үед хадгалагдан үлдэх боломжтой болсон бөгөөд энэ бол бидний нэг гавьяа гэж бодож байна. Судлаач эрдэмтэн бидний хувьд төдийгүй хойч үед маань судалгааны маш том бааз болж үлдэх бөгөөд нөгөө талаар Монгол Улсын хувьд аялал жуулчлал хөгжүүлэх үндсэн суурь болох боломжтой юм. Мөн ураны хор аюулыг нийгэмд анхааруулан шийдвэрлэх талаар анхаарал тавьж ажиллаж байна. Хэдий бүрэн шийдэлд хараахан хүрээгүй ч тодорхой хэмжээнд бид амжилтанд хүрсэний үр дүнд Монгол Улсын хэмжээнд 2009 онд 160 байсан ураны лицензийн тоог бууруулсаны 32 нь хайгуулынх, 9 нь ашиглалтын лиценз байгаа нь бас нэгэн амжилт юм.Түүнчлэн УБ хотын хэмжээнд хөрс, хүнд металл, агаар орчны бохирдлын талаар сүүлийн 10-аад жил ярьж явсны хүчинд ЗГ сайжруулсан түлшийг хэрэглээнд нэвтрүүллээ. Хэдий агаарын бохирдол буурч байгаа ч олон жил хуримтлагдсан үнсний бохирдол хэвээрээ байгаа тул асуудлыг шийдвэрлэхээр санаачилга гарган ажиллаж байна.Мөн үүнтэй уялдаатай Туул голын бохирдол болон хууль бусаар хар тугалга дахин боловсруулах үйлдвэрүүдийн асуудлыг ЗГ-аас ажлын хэсэг байгуулагдах хэмжээнд хүртэл хөндөж улмаар шийдвэрлүүлсэн. Бид хөгжлөө дагаад экологийн системээ эвдэж болохгүй.
- Өнөөгийн улс төр, нийгэм эдийн засагт тулгамдаж буй асуудлуудыг та хэрхэн тодорхойлж байна вэ? Тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх талаар ямар санаа бодолтой байна вэ?
- Монгол Улс уг нь ТӨР засагтай байх ёстой. Харин миний харж буйгаар НАМ засагтай улс болсон. НАМ засаглал гарч ирсэнээр Монголын хөгжлийн гарц гацсан. Байшин барилга, зам гээд дэд бүтэц хөгжиж байгаа нь бүх шатанд явагдаж байдаг энгийн асуудал. Энэ бол улс төрчдийн сонгогдох, гавьяа үүрэх шалтгаан биш.Хөгжил хүний сэтгэхүйд байдаг. Хүний сэтгэхүйд байна гэдэг нь иргэн өөрөө ёс зүйтэй, хариуцлагатай, улс үндэстнээрээ бахархсан зон олныг бий болгосон байх ёстой. Дахин хэлэхэд одоогийн НАМ засагтай улсыг ТӨР засагтай болгоход системийн шинэчлэл хэрэгтэй.УИХ үнэндээ хууль санаачилж, хуулийн хэрэгжилтийг хяндаг, шаарддаг болохоос улсын төсөв батлаад, түүний төлөө алалдаад явж байдаг газар биш. УИХ бол хууль, эрх зүйн орчныг бүрдүүлдэг, хяналт тавьдаг, энгийнээр хэлвэл хууль санаачлах, хэрэгжүүлэх үе шатыг хангуулдаг газар. Тэгэхээр монгол зон олныг төлөөлдөг улс төрч байхын тулд хууль эрх зүйн төдийгүй, улс орны хэмжээнд нийгэм, эдийн засгийг үндэсний онцлог , байгаль экологитой уялдуулан бодлого шийдвэр гаргах чадамжтай хүн байх, харин гадаад оронд Монголоо төлөөлөхийн тухайд бол геополитикын төдийгүй эрх зүйн өргөн хүрээний мэдлэгтэй хүн байх ёстой. Эцсийн үр дүнд улс төрчидтэй тооцох хариуцлага нь дэд бүтэц бус улс орны хөгжил дэвшлийн бодлогийн тухай асуудал юм.Тиймээс би системийн шинэчлэл хийж, шударга төр засагтай болъё гэж уриалж, ярьдаг юм. Нэгэнт шүүмжилсэн бол заавал шийдэл хэлэх ёстой гэж би боддог. Миний хувьд шийдэл маань тодорхой, өөрөөр хэлбэл улс төрчид өөрөө НАМ засгийн бус ТӨРт улсын төлөөлөл болж улс орныхоо хөгжил дэвшлийг бодитоор бий болгох ёстой.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин