Г.Дөлгөөн: Надад Монголбанкы Ерөнхийлөгч болох сонирхол, зорилго байхгүй
З.Батхуяг
Ярилцлага
/
2020-10-22

Монголбанкны тэргүүн Дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөнтэй ярилцлаа

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Банкны шинэчлэлийн тухай хуулийг хэлэлцлээ байнгын хороо дэвжив үү?

Байнгын хорооны хуралдаанаар мөнгөний бодлогын талаар болон банкны шинэчлэлийн хүрээнд хоёр хууль орууллаа. Банкны тухай болон Иргэн  эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, зээл, төлбөр тооцоотой холбоотой хоёр хуулийг хэлэлцээд байнгын хорооноос дэмжлээ.

Тэгэхээр иргэн, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламжийг хэрхэн, яаж зохицуулж байна вэ?

Зээл, төлбөр тооцоо, хадгаламжийн зохицуулалтуудыг хийж өгнө. Тухайлбал иргэн хуулийн этгээдүүдийн харилцах данс нээдэг. Түүнчлэн хугацаагүй хадгаламж гэх мэт зохиомол бүтээгдэхүүнүүд ихээр бий болсон. Энэ нь банкны зардлуудыг өсгөх, банк хоорондын өрсөлдөөн, нэмэлт зардлуудыг өсгөдөг. Мөн вальютын зээлтэй холбоотой бага зэрэг өөрчлөлт орно. Хүү, нэрлэсэн хүү, зээлийн төлөлтийг тулгахгүй байх гэх мэт олон асуудал хөндөгдөнө. Мөн банк хоорондын харилцааг илүү тодорхой болгож байгаа зэрэг ач холбогдолтой хууль орсон.

Иргэдийн хугацаагүй хадгаламжид өөрчлөлт орох нь. Хязгаарлах уу?

Товчхондоо бол хүүгүй болгоно гэсэн үг. Хуулийн этгээд ийм төрлийн хадгаламжтай байж болохгүй гэсэн үг.

Монголбанкны ерөнхийлөгчийн тушаал гарч Ипотщкийн найман хувийн зээлийг зургаан хувь болгочихлоо. Энэ зээлийг Монголбанк дангаараа олгоод явах санхүүгийн нөөц байгаа юу?

Төв банк энэ удаагийн санхүүжилийг олгоно. Өмнөх зургаан хувийн  зээлийг Засгийн газар Монголбанк хамтарч санхүүжүүлж байсан. Коронагийн хуулийн хүрээнд ипотекийн зээлийг зогсоохгүй гэж шийдээд Төв банк дангаараа санхүүжүүлэхээр болсон. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшил бүгд оролцож байна. Тухайлбал МИК Монголын ипотекийн корпораци зардлаа нэг хувиар бууруулсан, банкууд ашгаасаа нэг хувийг мөн буулгасан. Хэрэгжүүлж эхэлсэнээс хойш 100 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг гаргана гэж тооцсон.

Он дуустал ийм хэмжээний санхүүжилт явагдана. Оноос хойш яах вэ?

Оноос хойш яахыг сайн хэлж мэдэхгүй байна. Нэг зүйлийг хэлье. Төв банк бол аливаа төсвийн чанартай үйл ажиллгааг санхүүжилдэггүй. Энэ бол онцгой нөхцөл цар тахлын үед л шийдэж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.

Сүүлийн үед таныг Монголбанкны Ерөнхийлөгч болох гэж байна гэсэн мэдээ хэвлэлээр хөвөрч байна. Эр хүний дотор эмээл хазаартай морь багтдаг гэдэг дээ?

Энэ мэдээллийг Зууны мэдээ сониноос уншсан. Надад ийм зорилго байхгүй. Монголбанкны удирдлагын баг хэвийн, найрсаг харилцаатайгаар улс эх орны өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байгаа. Энэ бол гүтэглэг. Монголбанкны Ерөнхийлөгч, тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчийг томилох чөлөөлөх нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Худал мэдээлэлд албан ёсоор тайлбар хийе.

Тэрбээр 2020 оны тавдугаар сард Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр томилогдсон, Монголын банк, санхүүгийн салбарын бэлтгэгдсэн боловсон хүчин юм. 

Боловсролын байдал:

  • 2005-2008 онд МУИС-ийг олон улсын эдийн засагч, бакалавр
  • 2013-2015 онд Люксембургийн их сургуулийг банк, санхүүгийн магистр

Мэргэжил дээшлүүлсэн, туршлага хуримтлуулсан байдал:

  • Польшийн Төв банк-2009 он
  • Германы Төв банк-2011 он
  • ОУВС-д 2012 он
  • Энэтхэгийн Төв банк-2013 он

Ажилласан байдал:

  • Монголбанкинд Хяналт шалгалтын газарт хянан шалгагч, ахлах хянан шалгагч /2008-2016/
  • Люксембургийн  “Шродерс” хөрөнгө оруулалтын санд ажилтан-2015-2016
  • Монгол Улсын Хөгжлийн банкинд Дэд захирал бөгөөд Эрсдлийн үнэлгээ, удирдлагын газрын захирлаар 2016-2018 онд тус тус ажиллаж байгаад 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.63.252)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.