Улсын Их Хурлын гишүүн П.Анужинтай Нийгмийн бодлогын байнгын хороон дээр яригдсан хөнгөлөлттэй эмийн асуудлаар ярилцлаа.
Байнгын хорооны хуралдаан дээр хөнгөлөлттэй эмийн олгох асуудлыг хөндөж ярилаа. Үүн дээр та хөнгөлөлттэй эмийг хэт их олгож байна гэсэн байр суурьтай байна. Эрүүл мэндийн сайд бол харамсалтайгаар тийм тоо баримт байхгүй” хэмээн хэлсэн байгаа.
Байнгын хорооны хуралдаанаар зөвхөн хөнгөлөлттэй эмийн тухай асуудал орж ирээгүй “Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хууль” гээд том хэмжээний хууль орж ирсэн энэ хууль зөвхөн эм импортлох, эмнэлгийн бүтээгдэхүүн орж ирүүлэх биш эмийн олон улсын чанар, эмийн импортлогчид, эмийн зөв бус сурталчилгаа, эмийн хэт их хэрэглээ, эмээс хэт их хамаарах байдал гэх мэт олон асуудлыг хөндөж байгаа цогц хууль учраас миний байр суурь бол нэгдүгээрт үүнийг маш нухацтай авч хэлэлцэх ёстой . Энэ дотор мэдээж эмийн хөнгөлөлт, түүнийг жороор олгох тогтолцоог иргэддээ хүндрэл чирэгдэлгүй амар болгох асуудал хөндөгдсөн. Энэ тал дээр байр суурь нэгтэй байна. Эрүүл мэндийн яамнаас гаргаж тавьж буй бодлого болоод 11-р сарын 1-ээс хөнгөлөлттэй эмийг өрхийн эмч нар бичиж эхлэх энэ асуудлыг би дэмжиж байна. Нэгэнтээ өвдсөн иргэн хүн байнга тухайн эмийг хэрэглэх шаардлагатай тохиолдолд өрхийн төсөвт дарамт учруулахгүйгээр шийдвэрлэхэд нь төр засгийн бодлого чиглэх нь туйлын зөв юм. Гэхдээ онцгойлон анхаарах нэг зүйл бий.
Ямар зүйл вэ?
Өмнө нь хөнгөлөлттэй эмийг авах гэж дарамт чирэгдэл болдог асуудлыг шийдэж буйн сайшаалтай хэрэг гэхдээ энэ бүхний цаана монгол өрх бүхэн эм хэрэглэж байна гээд яриад байх нь чухал юм уу яагаад энэ олон иргэд маань байнгын эмийн хамааралтай болсон бэ? Яагаад эм хэрэглэх шаардлага үүссэн бэ гэдгийг судлах, тогтоох хэрэгтэй. Хэчнээн өрх байнгын хөнгөлөлттэй эмэнд хамрагдаад, яагаад эм хэрэглээд байна гэдгийг судлах ёстой. Өнөөдөр бидэнд тийм статистик хэрэгтэй энэ нь өөрөө үндэсний аюулгүй байдлын асуудал мөнөөс мөн. Нөгөө талдаа эрүүл иргэн гэх тодотгол, эрүүл мэндийн боловсролыг иргэдэд өндөржүүлэх хэрэгтэй байна. Өвдсөн өвчтэй болсон хойно нь эмийн хөнгөлөөд, хөөж эмчлэх биш өвдөхөөс нь өмнө урьдчилаад эрүүл мэндийн боловсролыг олгомоор байна. Сургуулийн хүүхдийн хоол хүнсний чанарыг дээшлүүлэх орц найрлага дээр нь анхаарах хэрэгтэй . Өнөөдөр монгол хүний идээд буй хоол хүнс, монгол хүний суурь эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөөд байгаа вэ? гэдгийн шинжлэх ухаанд суурилсан үндэсний судалгаа өнөөдөр бидэнд алга . Энэ асуудлууд дээр бид анхаарах ёстой энэ асуудлууд маань өнөөдөр эрүүл мэндийн хууль,хэрэгжиж буй бодлогуудын амин чанар байх ёстой. Би нэг зүйлийг хурал дээр тодруулж асуусан, тэр нь одоо хүмүүсийн гуйвуулаад яриад байгаа асуудал. Хуулийн маань бүтэн нэр нь “Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хууль”. Энэ хууль нь дээр “Эрүүл мэндийн бүтээгдэхүүн гэж оруулсан байна энэ нь яг юуг хэлж байна вэ” гэдгийг тодруулж асуусан, үүний хариултаас шалтгаалаад дараагийн асуудлууд шалтгаална гэдгээ хэлээд асуусан юм аа. Учир нь “Эрүүл мэндийн бүтээгдэхүүн” гэж юуг хэлэх гэдгийг тодорхойлж энд зааж өгөөгүй. Эм гэж юуг хэлэх вэ? Эрүүл мэндийн бүтээгдэхүүн гэж юу вэ? Үүнийг нэг хуулиар зохицуулж болж байна уу? Эрүүл мэндийн бүтээгдэхүүн гэдэг нь хүмүүсийн өргөн хэрэглэдэг витаминууд гэтэл үүнийг эмтэй нэг хуулиар зохицуулж болж байгаа юм уу? Хүмүүс, залуучууд өнөөдөр өөрт хэрэгтэй Д витамин юм уу Омега 3 зэрэг амин дэм,витаминыг гаднаас захиалаад авахад энэ хуульдаа хамрагдаж ороод хувь хүн авахад хэцүү болоод байна гэтэл энэ хууль хамт зохицуулах нь зөв үү? Гэдэг асуудлыг тодруулсан нэг нь өвдсөний дараа нөгөө нь өмнө нь урьдчилан сэргийлдэг амин дэм витаминууд байтал үүнийгээ тодруулж заагаагүй. Эм гэж... гэдэг тодорхойлолтыг хариу болгож уншчихаад нөгөө эрүүл мэндийн бүтээгдэхүүн гэдэгт нь тодорхойлолт хариулт алга байна.
Үүнтэй хамаатайгаар эмийн бизнесийг дэмжих гээд байна гэсэн асуудал яригдаад байгаа шүү дээ?
Тийм ээ энэ асуудлыг одоо л цэгцлэх хэрэгтэй.
Импортоор орж ирж буй эмийн 3\2 нь хуурамч байна гэдгийг сангийн сайд тодотгож хэлсэн. Хэн дуртай эмч нь эмийн жор бичиж өгдөг, дуртай эмийн сангаар тараадаг асуудал байгаад байна. Энэ асуудалд хариу өгөөч.
Ер нь энэ хуулиар хуурамч эмийн асуудлыг цэгцлэх гэж байгаа. Энэ бол маш зөв асуудал тиймээс энэ хуулийг яаралтай оруулж ирж байгаагийн нэг өнцөг нь энэ юм. Ийм хөнгөн хуумгай шийдээд орхих асуудал биш маш хянамгай хандах ёстой. Энэ хуулийн үндсэн дээр иргэдэд очоод буй стандарт хангаагүй эмүүд хууль эрхзүйн хувьд хумигдаж, Монголд эмийн үнэ стандартаас хэд дахин үнэтэй буй асуудлыг шийдэхийн тулд энэ хууль эргэж орж ирсэн. Орж ирсэн процедурууд хувьд маш зөв бид маш сайн ажиллах ёстой гэдгийг л би хэлээд байгаа юм.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин