Нийгэмд буй өвчлөлийн хэдэн хувь нь зохисгүй хоололтноос үүдэлтэй вэ?
Зохисгүй хооллолт нь халдварт бус өвчлөлдөө ордог. Халдварт бус өвчлөлийн шалтгаан олон зүйлээс шалтгаалдаг. Хөдөлгөөний дутагдал, амьдралын хэв маяг, архи, тамхи, хоол зэрэг орно. Энэ олон шалтгаанаас хоол нь үндсэн шалтгаан болдог бөгөөд 70-80 хувь нь ойролцоогоор хоолноос шалтгаалдаг. Зах зээл дээр буй хүнсний борлуулалт, нийлүүлэлт, хувь хүний хоол тэжээлийн боловсрол, улс орны нийгмийн эрүүл мэндийн үзүүлэлттэй холбоотой.
Гаднаас оруулж ирж буй хүнсний бүтээгдэхүүн түүн дотор генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн монголд их хэмжээгээр орж ирдэг. Үүн дээр зохицуулалт байдаг уу?
Яг генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүнийг хориглосон гэсэн зүйл байхгүй . Дэлхий дахинд ч гэсэн эрдэмтэд хоёр хуваагдсан байна.Нэг тал нь генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн аюултай, хүний генд нөлөөлдөг, өвчлөлийн эх үүсвэр болдог гэж үздэг бол нөгөө талаасаа ямар нэгэн эрсдэл байхгүй хүнс гэдэг утгаараа бидний уламжлалт сарлаг үхрийн дундаас хайнаг гараад түүний мах сүүг хэрэглэдэг байсан шиг генийн инженерчлэл гэдэг зүйл эрлийзжүүлсэн учраас хүний олдмолд нөлөөхгүй гэсэн байр суурьтай байдаг. Тэгэхээр гүйцэт шийдэгдсэн зүйл биш.
Эрхэлж буй ажил хөдөлмөр цаг үе улиралдаа тааруулж хэрхэн хооллох ёстой байдаг вэ?
Тухайн хүн болгоны хүнсний шимт бодис илчлэгийн хэмжээ өөр өөр түүндээ зохицуулж хооллох ёстой гэж үздэг. Хөдөө газар тариалан, мал мал аж ахуй эрхэлдэг хүн нэг өөр, суурин амьдралтай халуун байрнаас халуун байрны хооронд явдаг хүмүүс өөр хоолтой байдаг. Тэгэхээр үүнийг тооцох тооцоо ЭМЯ 2007 оны 71 тоот тушаалд илүү тогтоож зааж өгсөн байдаг.
Хүмүүс гарцаагүй тохиолдлоор цаг завандаа тааруулаад гадуур их хооллоод байна. Нийтийн хоолны газрууд зөвхөн ашгаа бодож ажилладаг. Энэ процесст хэрхэн зохистой хооллолтыг мөрдүүлэх вэ? хууль эрх зүйн орчин, стандарт нь мөрдөгдөж байна уу?
Энэ асуудлыг Мэргэжлийн хяналт болоод бусад холбогдох байгууллагууд нь хяналт тавьж ажилладаг. Манайх нийгмийн эрүүл мэнд хүнсний шимт бодисуудын дутагдал эрүүл мэнд талаас нь судалдаг. Жишээ нь Д витамины дутагдалтай хүн илүүдэл жинтэй байна гэх мэт шимт бодисын илүүдэл дутагдалтай байдлыг гаргаж ирнэ. Тэр судалгаандаа үндэслээд бодлогын бичиг баримт боловсруулдаг. Хувь хүн өөрсдөө хоол хүнсээ сонгох мэдлэгтэй байх ёстой .Зах зээл дээр байгаа олон хоол хүнснээс өөрсдөө сонголтоо хийнэ шүү дээ.
Оюутан сурагчид болоод ажилчин ангийнханд зориулаад өдрийн хоолоо хэрхэн зөв зохистой шийдэх боломж байна. Өдрийн хоолоо зохистой сонгоход зөвлөгөө өгөөч?
Ихэнх цайны газруудын хоолыг харахад амтлагч ихтэй,давсны агууламж өндөртэй. Хоёрдугаарт тосны агууламж ихтэй тэр тусмаа шарсан хуурсан хоол хүнсэнд их агуулагдахаас гадна өндөр градуст олон дахин ашиглахад хорт бодисууд үүсэж байдаг. Үүнтэй холбоотойгоор шарсан хуурсан хоол хүнснээс аль болох татгалзах хэрэгтэй. Болж өгвөл гэртээ өөрсдийн шинэ хүнсээр хоол хүнсээ бэлдээд ирэх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. Нийтийн хоолны газруудаар борлуулагдаж байгаа хоол хүнс хадгалалт буюу өглөө хийсэн хоолыг орой хүртэл эсвэл маргааш өдөр нь хүртэл хадгалаад хөлдөөгөөд хүнсний эрүүл ахуй дахин дахин зөрчигдөсөөр байдаг. Энэ болгон дээр хоол хүнсний үндэсний аюулгүй байдлын асуудал яригддаг.Аль болох баталгаатай газраас шинэ хүнс сонгон аваад идэж хэрэглэж хувь хүн өөрөө зөв сонголт хийхийг зөвлөж байна.
.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин