Б.Лхагвасүрэн: Арилжааны банкны БҮХ ТӨРЛИЙН ЗЭЭЛ, ЗЭЭЛИЙН ХҮҮ-гийн төлөлтийг 6 сараар хойшуулна
Ярилцлага
/
2020-11-21

Ипотек болон банк, банк бус санхүүгийн байгууллагын бүх төрлийн үйл ажиллагааг зохицуулахаар болсон талаарх Засгийн газрын тогтоолын талаар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга .... нар дараах мэдэгдлийг хийлээ.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:

Ипотекийн зээл зургаан хувиар хэрэгжиж байгаа. 78 мянган хүн хамрагдсан. 2020 оны 11 сарын 01-нээс зээл төлөлтийг 2021 оны 7 сар хүртэл түр хойшлуулахаар болсон. Өмнө нь ч ийм арга хэмжээг ав хэрэгжүүлж байсан. 2020 оны оны 04 сарын 01-нээс 11 дүгээр сарын 01- хүртэл хугацаанд 38 мянган зээлдэгч хамрагдаж зээлээ түр хойшлуулсан. Одоо энэ арга хэмжээ дахиад үргэлжлэхээр болж байна. Ипотекийн зээл бол 6 хувиар 20 жилийн хугацаатай 100 саяын зээл авахаар бол 120 саян хүү төлнө гэж анх тохиролцож олгодог. Үүгээрээ бусад төрлийн зээлээс  ялгаатай. Ипотекийн зээлийн хүүг багасгана, ахиад нэмнэ гэсэн зүйл байхгүй тогтвортой явагдана. Тэгэхээр зургаан сарын дараа зээлээ төлөхөд ямар ч асуудал дагуулахгүй ээ.

Маргааш зээлтэй хүн байвал яах вэ. Төрийн шийдвэр чинь доод болон дунд шатандаа хэрэгжихгүй байна. ?

Өмнө нь гаргасан Монголбанкы шийдвэр хүчин төгөлдөр хэрэгжинэ. Анх гарч байхдаа бол банкуудад шийдвэр хүргэх гэж цаг алдсан зүйл байхыг үгүйсгэхгүй. Одоо бол тийм асуудал гарахгүй. Сая коронагийн дотоодын халдвар батлагдсан өдрөөс хойш банкууд үйлчилгээгээ хумьсан. Гэхдээ бодлогын үйлчилгээ бол хэвийн явж байгаа. Банкууд цахимаар үйлчилгээгээ үзүүлж, цахимаар зарим асуудлаа шийдэж байгаа. Заавал банкин дээр очих шаардлага байхгүй. Зээл авсан бол хүүгээ төлнө. Хадгаламжийн хүүг зогсоох боломж байхгүй.

Бусад зээл, зээлийн хүүгийн төлөлтүүд хамрагдах уу?

Банкнаас олгож байгаа бүх төрлийн зээл, зээлийн эргэн төлөлт, хүүгийн төлбөр тооцоо бүгд энэ хөтөлбөрт хамрагдаж байгаа.

Зарим банкууд хүүгээ төлөөд явна гэсэн чиглэл баримталж, иргэд харилцагч нараа шахаж байна шүү дээ?

Төв банкны зүгээс бүх төрлийн арилжааны банк руу холбогдох шийдвэрийг хүргүүлсэн. Банкууд олон харилцагчтай учраас иргэн бүрд мэдээллийг хүргэхэд цаг алдаж байгаа байх. Хүүгээ төлөөд, үндсэн зээлийг нь царцаана гэсэн ойлголт байхгүй. Энэ журам 2020 оны гуравдугаар сараас 12 сарын 31 хүртэл хэрэгжинэ. Одоо Монголбанкны Ерөнхийлөгч Сангийн сайдтай ярилцаад 2021 оны 7 сарын нэнэн хүртэл энэ сунгахаар болсон. Зээлээ хойшлуулах хүсэлтээ тухайн харилцагч өөрийн зээл авсан банкиндаа хандаж хүсэлтээ гаргана.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.132.71)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.