П.Наранбаяр: Гадаад арга хэмжээнд 850 сая, Хэвлэлийн төсөвт 730 саяыг тусгасан нь төсвийн сахилга бат байхгүйг илтгэж байна
Ярилцлага
/
2020-12-11

Баянзүрх дүүрэгт Хөдөлмөрийн Үндэсний намаас сонгогдон гарсан Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын төлөөлөгч П.Наранбаяр ахтай ярилцлаа.

Бидний ажигласан ийм сонин үзэгдэл байна. Хотын төсвийг батлах үед гадаад арга хэмжээнд 850 сая төгрөг төсөвлөсөн. Гэтэл одоо юун гадаадад явах 21 оныг дуустал эцэст нь хүртэл вакцин хэрэгжтэл энэ боломжгүй зүйл. Гэтэл үүнийг тодруулахад өмнөх жилийн үлдэгдэл шилжиж орж ирсэн гэж байгаа. 730 сая төгрөгийг хэвлэл мэдээлэлд  зориулаад төсөвлөсөн байгаа. Ийм их хэмжээний мөнгийг хэвлэл мэдээлэлд төлдөг юм уу? тэртээ тэргүй  төрийн байгууллага ажилуудаа зарлаад явахад хэвлэл мэдээлэл ирээд авчихдаг. Энэ ямар учиртай мөнгө вэ гэтэл урд жилийн үлдэгдэл төлөх ёстой мөнгө нь буцаад ороод ирнэ өөрөөр хэлбэл шилжиж буй төсөл гэж байгаа. Тэгэхээр энэ юу хэлээд байна  вэ? гэвэл хэрвээ энэ үнэн бол төсөв ямар ч сахилга батгүй зарцуулагдаж байна.Төсөв гэдэг зүйл бол тухайн жилдээ батлагдаад тухайн жилдээ төсөвлөгдөөд дуусах ёстой зүйл. Түүнийг хэрэглээгүй дараа жилдээ оруулсан байна гэдэг түүнийг ямар ч үндэслэлгүй төлөвлөсөн байна гэсэн үг. Угаасаа хэрэгцээгүй газарт мөнгө төлөвлөсөн байна. Тийм учраас энэ асуудлыг бид сөхөж цаашдаа төрийн алба илүү хариуцлагатай ажиллаж чадаж байна уу? төсвөө бүрэн хэмжээнд зориулалтын дагуу зарцуулж чадаж байна уу ? гэдэг  асуудал. Харин харьцуулахгүй байна гэдэг үйл ажиллагаа явахгүй байна гэсэн үг. Төрийн үйлчилгээ тэр чинээгээрээ хүндээ хүрэхгүй байна гэсэн үг. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.108.47)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.