Ж.Батзандан: Төр засаг тодорхой үүрэг даалгавар өгөөд, ажлуудыг шийдвэрлэ гэвэл Австралруу явахад татгалзах зүйл байхгүй
Ярилцлага
/
2020-12-18

Өнөөдөр буюу 12 сарын 18-ны өдөр  Унгар улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Борбалаг Унгар улсын "Төрийн гавьяаны загалмай" шагналыг ШИНЭ намын үүсгэн байгуулагч Ж.Батзанданд гардуулж өгөх ёслолын үйл ажиллагаа болж өндөрлөлөө. Уг арга хэмжээний үеэр ШИНЭ намын үүсгэн байгуулагч Ж.Батзандангаас тодруулга авлаа.

-Австралийн элчин сайдын зөвлөхөөр ажиллана гэсэн мэдээлэл цахим орчинд нэлээдгүй газар авч ярагдаж байна. Та энэ мэдээлэл дээр албан ёсны байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Цахим орчинд янз бүрийн үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээллүүд явж байна. Австралийн элчин сайдын зөвлөхөөр явах гэж байгаа гэдэг мэдээлэл цахим мэдээллийн хэрэгслүүдээр их явж байна. Яг өнөөдрийн байдлаар энэ талаар тодорхой шийдвэр гараагүй байна.Ямар нэгэн шийдвэр миний гар дээр ирээгүй байна. Энэ бол улсын их хурлын болон МУ-ын ерөнхийлөгч гадаад хэргийн сайдын засгийн газрын мэдэх асуудал юм. Би үүнд явна явахгүй гэдэг хариултыг өгөх нь утгагүй зүйл юм. Төр засаг тодорхой үүрэг даалгавар өгвөл татгалзах зүйл байхгүй. Тухайлбал: Унгар Монголын харилцаан дээр Ж. Батзандан дээр тодорхой үүрэг даалгавар өгч ажиллуулж байсан шиг, Австрали, Шинэ Зеланд Монголын харилцаанд Ж.Батзандан ийм, ийм ажлуудыг шийдвэрлэ гэж үүрэг даалгавар өгөөд ажиллахад татгалзах зүйл байхгүй.

-2020 оны УИХын сонгуулиас хойш та олонд төдийлөн ил гарсангүй. Та энэ хугацаанд ямар зүйлийг бодож, төлөвлөсөн бэ? 

2020 оны УИХ-ын сонгууль болсон, Мөн орон нутгийн сонгууль болсон. УИХ-ын сонгуульд бид ялагдсан учраас ялагдсан намын дарга хариуцлагаа хүлээж намын дүрмээрээ үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх ёстой байгаа. Мөн Дэлхийн улс төрийн соёл ийм байдаг.. Тэгэхээр үүрэгт ажил чөлөөлөгдсөн учраас өөрийгөө боловсруулах чиглэлд сүүлийн 6 сар ажиллаж байна. Миний бие сүүлийн10 гаруй жил Монголын улс төрд өөрийн дуу хоолойгоо өргөж явлаа.Хангалттай өргөж байгаа. Сонгуулийн үр дүнд бид харж дүгнэлт өгч дараагийн ажлын төлөвлөгөөгөө гаргах ёстой байдаг гэдэг байр суурьтай байгаа. Батзандан чимээгүй байгаа нь улс төрийн тэмцлээс нэг бүр алга болно гэсэн биш юм.Ер нь улс төрчид өөрийнхөө ажилд дүгнэлт хийж.Тодорхой хугацаанд өөрийгөө боловсруулах, улс орны амьдралыг хөндлөнгөөс харах  цаашдын ажил хэргээ төлөвлөх гээд тодорхой хугацаа зайлшгүй хэрэгтэй гэж харж байгаа. Мэдээж шинээр сонгогдсон гишүүддээ ажил хийх бололцоо боломжийг олгох ёстой. Хуучин гишүүд нь шинээр сонгогдсон гишүүдтэйгээ зууралдаад байх нь соёлтой, зөв арга хэмжээ биш гэж ойлгодог" хэмээн хариулт өглөө. 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.189.184.99)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.