Д.Сосорбарам: Ардчилсан нам Х.Баттулгын халаасанд орсоноороо СҮЙРЧ байна
З.Батхуяг
Ярилцлага
/
2020-12-20

Монголын улстөрийн гол хүчин Ардчилсан нам 10-р их хурлаа онлайнаар зохион байгуулж улмаар үндсэн дүрмэндээ өөрчлөлт орууллаа. Энэ үеэр МоАХ-ны ахмад гишүүн Д.Сосорбарамын үг хэлсэн нэгэн бичлэг олон нийтийн сүлжээнд эрчимтэй тархсан юм.

Түүний үг хэлж буй тэр бичлэгийн талаар болон АН-ын их хуралд хэрхэн оролцсон болохыг нь холбогдож тодрууллаа.

Сайн байна уу та...? Ардчилсан намын 10-р их хуралд оролцож таны хэлсэн үг анхаарал татлаа. Намын хурал амжилттай болов уу?

-Сайн сайн. Аа тэр бичлэг үү... Миний хэлсэн үг мөн үү гэвэл мөн. Харин энэ оных биш. 2016 оны 12 сарын 06-нд болсон намын их хуралд оролцохдоо хэлсэн. Тэр үгнээс яг гол, хэрэгтэй хэсгийг нь хасаад эвлүүлсэн бичлэг тавьсан байна лээ.

Та үүнд тайлбар хийх үү?

Би твиверт жиргэсэн байгаа. Удахгүй нийтлэл бичиж оруулна.

Та намынхаа их хуралд оролцов ... Хүссэн хэмжээний өөрчлөлт шинэчлэлт хийж чадах нь уу?

Мэдэхгүй. Би энэ намын их оролд оролцоогүй.

Танай намынхан нэг лидерээс нөгөө лидерийн гарт орчихлоо гэж залуучууд нь хүчтэй шүүмжилж байна шүү дээ?

Үнэн. 2020 УИХ-ын сонгуулийн үеэр л Ерөнхийлөгчийн гарт орчихсон. Одоо энэ нам бараг “сүйрч” байна.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.126.51)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.