Г.Дамдинням: Боловсролын салбарт ажиллаж буй хүмүүс АМЬДРАЛАА АЯТАЙХАН аваад явах боломжийг нээж өгөх ёстой
Ярилцлага
/
2021-02-19
Г.Дамдинням: Манай улсад хамгийн чухал хэрэгцээтэй дээд боловсролын тухай ярилцаж байна. Үүн дээр хэдхэн зүйл л тодорхой бйгаад байна. Тиймээс дээд боловсролын салбарт энгийн үгээр хэлбэл хоёрхон зүйл хэрэгтэй байна.
  • Энэ салбараас гараад явсан хүмүүс ажил, амьдралаа аятайхан аваад явдаг ийм боломжийг нээж өгөх ёстой.
  • Энэ салбараас гараад явсан хүмүүс нийгмийн идэвхитэй амьдрах ёстой. Ийм л энги йн шалгуурыг бид харах ёстой.

Хэд хэдэн зүйл их тодорхой харагддаг. Санхүүжилтийн асуудлыг Л.Энх-Амгалан сайд тодорхой хэллээ. Их сургуулийн санхүүжилтийн систем тийм сайн биш. Улс, хувийн сургууль гэж нэрлэгддэг нийт 80 гаруй сургууль байдаг. Эдгээр сургууль санхүүгийн их үүсвэрийн 90 гаруй хувь нь сургалтын төлбөрөөр босгож байна. Үүний 50 хувь нь багш нарын цалин үлдсэн 50 хувь нь байшин барилгын тохижилт үйлчилгээнд зарцуулагдаж цаана нь судалгаа шинжилгээ хийх зардал үлддэггүй. Гэтэл нөгөө талд “Шинжлэх ухааны академи” гэж улсаас санхүүждэг газар байдаг. Мэдээж улс шинжлэх ухааны салбараа дэмжих нь зөв. Гэхдээ тэр санхүүжүүлж буй төсөв үр өгөөжөө өгч бизнес болон өргөжиж, хүн төрлөхтөнд нэмэр болж байх ёстой.

 Бидний хувьд их сургуулийн санхүүжилтийг эрх чөлөөтэй болгох ёстой. Дагаад удирдлагыг нь бас чөлөөтэй болгох ёстой.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.19.123)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.