Х.Ганхуяг: Боловсролыг тэгш хүртээж, их дээд сургуулийг ТӨЛБӨРГҮЙ болгоё
Ярилцлага
/
2021-02-20
Х.Ганхуяг: Би МУИС-ийн бүтээгдэхүүн, анхны их сургуулиа тэнд төгсөж байсан.

 Тиймээс алдаа оноог тэр сургуулиар дүгнэдэг. Тэр цаг үетэй харьцуулахад багш нарын чадвар сайжирсан гэж харж байна. Гэхдээ бид их, дээд сургуулийн чадварыг илүү сайжруулах ёстой. Өөрөөр хэлбэл их сургууль төгсчихөөд ажлын байран дээр очоод нэмэлт дадлага хийхгүйгээр чадвартай болоод төгсөх шаардлагатай юм. Миний харж буйгаар бол хүмүүс  нэмэлт боловсрол эзэмжээд ахиад өөр газраас давхар диплом өвөртлөөд явж буй нь ядмаг байдаг. Тиймээс бид шинжлэх ухааны академиа их сургуулиудад төсвийн хуваарилан өгч төвлөрүүлэх ёстой. Мөн бид баялагын тэгш хувиарлалт гэж ярьдаг. Мөнгөгүйгээсээ болж боловсрол эзэмшиж чадахгүй байгаа хүмүүс олон байна.

Магадгүй бид дунд хугацаандаа их, дээд сургуулийн боловсролыг үнэгүй эзэмшүүлэх боломжыг бүрдүүлэх хэрэгтэй.

Өндөр оноо авсан хүүхдүүд шууд тэтгэлэг аваад үнэгүй боловсрол эзэмших ёстой. Миний ойлгож бугйаар дээд сургууль бол тухайн улсын соёлыг түгээх нэг төв болдог. Тиймээс элэг нэгт Өвөрмонгол, Туваа гэх ахан дүүсээсээ тэтгэлэгээр сургаж шилдэг боловсон хүчинг Монголдоо авч үлдэх хэтийн бодлого байх нь зүйтэй болов уу?

Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.163.134)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.