Б.Жавхлан: Бид эрүүл мэнд, эдийн засгаа бүрэн хамгаалж байж энэ Коронавирусыг бүтэн ялна
Ярилцлага
/
2021-02-22
Б.Жавхлан: Инфляци зорилтот түвшиндээ байгаа. Мөн цахилгаан, дулааны үнэ тэгэлсэнтэй холбогдуулан инфляци нилээн нам дор, 2-3 хооронд байна.

Эдгээр үзүүлэлтийн хажууд төлбөрийн үзүүлэлт нэмэхтэй гарсан. Үүнийг манай эдийн засагчид сайн ойлгож байгаа юм. Эдийн засаг маань нилээн агшлаа. Импортын орц үлэмж багаслаа. Уул уурхайгаа дагаад импортын орц нилээн багаслаа. Манайхаас гадагшаа төлдөг төлбөрүүд нилээн багаслаа, гадагшаа сурдаг оюутнуудын төлбөр багаслаа. Харин зөрөөд экспортын түүхий эдийн үнэ их аятайхан байсан. Тэр дундаа алтны үнэ. Төв банк нилээдгүй олон жил хадгалсан алтаа үнэ гайгүй байсны үр дүнд зарж чадлаа. Коронагийн эдийн засаг гээд бид яриад байна. Сүүлийн нэг жилийн хугацаанд их олон зүйлийг бидэнд ойлгууллаа. Бид эрүүл мэнд, эдийн засгаа бүрэн хамгаалж байж энэ Коронавирусыг бүтэн ялна. Тийм учраас энэ хоёроо хослуулах блансын шилжилт хийгээд ажлаа эхлүүлж байна. Түүний нэг хэсэг нь та бүхний ярьж буй эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх дунд хугацааны 10 их наяд төгрөгний төлөвлөгөө юм. Энэ төлөвлөгөө маань нийгмийн, эдийн засгийн, эрүүл мэндийн гэсэн гурван хэсэгтэй. Өнөөдөр эдийн засгийн голлож ярилцана. Эдийн засгийг дэмждэг мөнгөний эргэлтийг хийдэг үндсэн гурван суваг байдаг.

  • Банкны зээл
  • Төсөв
  • Гадаадын шууд хөрөнгө оруулалт

Тэгвэл өнөөдөр гадаадын хөрөнгө оруулалт зогссон байна. Төсөв эрсдэлтэй. Тиймээс бид банкны системээр дамжиж орж ирдэг зээл гацсан энэ үед эдийн засгаа хэрхэн эргэлтэнд оруулах вэ гэдэг даалгавартай тулж байна. Төрөөс арилжааны банкуудыг хэрхэн дэмжих вэ гэхээр зээлийн хэмжээг 20 хувиар нэмэж, 2.2 их наяд төгрөгийг эргэлдүүлнэ. Ийм шийдвэрт хүрсэн. Энэ бүх зүйл уг төлөвлөгөөний эдийн засгаар дамжиж, эдийн засгийн өсөлтийг дэмжих гол суваг юм. Мөн үүн дээр Хөдөө аж ахуйн зээл гэж бий. Энэ зээлийг энэ жил үргэлжлүүлэн явуулж байгаа юм. Тэр тусмаа ноолууран дээрээ төрөөс бодлого барьж явуулах хэрэгтэй байна. Малчин өрхүүдийн гол орлого болсон ноолуур үнэгүйдэх ийм хандлага бий. Тийм учраас үүн дээр төрөөс бодлогоор оролцохоос өөр аргагүй болж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.234.124)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.