- О.Амартүвшин: Маш чухал асуудлыг хөндөж байна. 2020 он Ковидоос үүдэн эдийн засаг маш хүнд байсан. Тэр тусмаа ААН-үүдийн үйл ажиллагааны хэвийн нөхцөл алдагдаж байна. Бид өмнө нь хийсэн найман судалгааг тухай бүрт нь УИХ, Засгийн газарт хүргүүлж байсан. Үүнээс орхигдчихоод байсан том хэсгүүд шийдэгдэхээр болж байгаа тул ААН-үүдийн өмнөөс талархалтай хандаж байна. Яг энэ зээлийн хүүг бууруулах, тодорхой хувийг төр даах, хугацааг нь сунгах, дахин санхүүжүүлэх нь маш олон ААН-үүдэд хэрэгтэй байна. Сүүлийн гурван сар хатуу хөл хорионд байсан. Үүнээс үүдэн маш олон иргэд цалингүй болсон. Компониуд бүхэлдээ бэлэн мөнгөний хомсдолд орсон. Бидний судалгаагаар ААН-үүдийн 63 хувь нь эргэлтийн хөрөнгөгүй болсон. Сая ЖДҮ-тэй холбоотой тодорхой яригдлаа. Цаана нь томоохон 100 орчим төсөл үндэсний эдийн засагт үр өгөөжөө өгнө гэж ярьж байна.Үүн дээр хэрхэн ажиллах бодол байна. Монголынкомпаниуд өөрсдийн нөөц бололцоон дээр тулгуурлаад оролцоё гэж байна. Засаг өмнө нь тодорхой шийдгүй цаг алдаж явж байсан. Би сүүлд нь Г.Занданшатар даргын ярианаас 100-аад төсөлийг төр эрэмбэлж, мөнгөний бодлогын зохицуулалтаар дэмжинэ гэж ойлгосон. Барилга бол ойлгомжтой, ЖДҮ ойлгомжтой, ААН ойлгомжтой болчихлоо. Тэгэхээр тэр 100 төсөлийг Сангийн яам хэрхэн харж байна?
- Б.Жавхлан: Ер нь эдийн засгийн хөгжилийн гол зүйл бол иргэдийн зөв хүлээлт, эдийн засагт оролцогчдын зөв хэлэлт байдаг. 100 төслийн тухайд манай яам эхний 100 хоногийнхоо дараа тэргүүлэх чиглэлийн 100 төслийг олон нийтэд ойлгомжтойгоор зарлана гэж бодож байна. Түүнээс биш гэнэт бэлэг бариад огт мэдэхгүй нээх олон төсөл зарлах гэж байгаа юм биш шүү дээ. Дотор нь явж байгаа төслүүдийг эдийн засгийн үр өгөөж, нийгмийн үр өгөөж гэж ангилна. Эдийн засаг дотроо мөн өгөөжөөр нь ангилна. Импортыг сайн орлох, импортын орлого сайн авчрах гээд эрэмбэлнэ. Хэд хэдэн нөхцөлүүдээр. Ер нь бол бүх төслүүдийг төрөөс бодлогоор дэмжинэ. Түүнийг л олон нийтэд танилцуулах судалгааны ажил хийгдэж буй юм байна. Өөрөөр хэлбэл богино хугацаанд бидэнд доллар авчрах, экспортыг орлох, эргээд вальютын урсгалыг багасгаж дотооддоо үйлдвэрлэх боломжтой энэ төслүүдээ хэлж буй юм.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин