- Хүн төрсөн нутгаараа овголдог. Таны төрсөн нутаг, уул усны тухай яриагаа эхлэе?
- Би Дорнод аймгийн Матад сумийн нутаг Тэмээт гэдэг газар төрсөн. Миний төрсөн зүүн Матад уул гэж байдаг. Түүнээс хоёр гуравхан километрийн зайд одоо тэр харагдаж байна даа тэр уулын баруун доор нь төрсөн юм. За тэгээд манай аав бол багш хүн байсан. За ээж минь зүгээр малчин ийм хүн байсан даа. Тэгээд л 42,43 онд одоо би төрсөн юм аа. Тэр үеийн л одоо хөдөөний хүүхдүүд яаж төрдөг вэ тийм маягаар гаднаас хонины шар хэвтлэг оруулж ирээд гэрийнхээ зүүн хойд талд дэвсээд дээрээс нь хотны шар эсгий хаяад ингээд л наана одоо дээл мээлээр хөшиг маягтай юм хийж байгаад л одоо тэгэж төрдөг байсан яг л одоо би тэгэж төрсөн.
- Анх хэдэн настайдаа номтой танилцаж байсан бэ?
- Зоригт жуулчин гэдэг нэг ном уншсан юм. Хоёрдугаар ангид байхдаа. Тэр бол аялал жуулчлалын гэх юм уу даа. Өөрөөр хэлбэл тэр үедээ л одоо бас сумын сургуулийн хэдэн хүүхэд зун аялалаар яваад тэгээд аянгатай бороо ороод, төөрөөд, нутгийнх нь хайгаад нэлээн тийм адал явдалтай учирч байгаа ийм ном байсан. Тэгээд тэр ном намайг их хөтөлсөн болов уу. Тэгээд “Чук” “Кек” гэдэг хоёр ном дараа нь би уншиж байлаа. Тэр сүүлд нь бүүр сая 4-5 жилийн өмнө би нөгөө номоо засч орчууллаа. Манайханы орчуулсан жоохон, зөрүү юм байсан. Түүнийг нь засч би орчуулсан даа. Гурван жил би нэг орчуулсан “Аранзад дарвуулт хөлөг” гэж гуравхан хэвлэлийн хуудас би гурван жил орчуулсан. Тэрийг л одоо би нэг уран зохиолын түвшинд хүрсэн юм уу л гэж боддог шүү дээ.
-Та гадаад хэлнээс эх хэл рүүгээ их олон орчуулга хийж байсан шүү дээ. Харин Монгол хэлнээс гадаад хэл рүү орчуулга хийх хэр төвөгтэй вэ?
- Манай Д.Пүрэвдорж гуай, Б.Явуухулан гээд сайхан яруу найрагчид байна. Тэднийг Монгол хэлнээс гадаад хэл рүү орчуулахад их хэцүү. Яагаад гэвэл эд нар чинь Монголын жинхэнэ үндэсний ахуйг дүрсэлдэг. Тэр нь өнөө гадаад хэлээр бууж өгөхөд муу. Одоо Б.Ренчин багшийн орчуулгуудыг нэгд нэгэнгүй тулгаж, Орос, Монгол хоёроор нь яаж одоо орчуулдаг юм байна. Монгол хэлээр яаж буулгадаг юм байна вэ гэдгийг одоо “Мөнгөн ноён” гэдэг орчуулгыг нь бүгдийг тулгаж нэгд нэгэнгүй, үг үсэгчлэн, өгүүлбэр өгүүлбэрчлэн тулгаж үзэж байж сүүлд нь “Орчуулгын санг уудлахад” гэсэн ном бичсэн. Энэ бүхэн бол бас намайг Монголоор найруулгын ухаанд нилээн сургасан болов уу. Тэгээд би Б.Ренчин, Ц.Дамдинсүрэн багш шиг найруулах бол одоо ч хол хэвтэнэ. Гэхдээ яах вэ ямар ч байсан дөртэй болсон гэж би өөрийгөө боддог юм.
- Яруу найрагчид нэг нэгэндээ нэр хоч их өгдөг. Тэгвэл манай Г.Аким ахад хэр их нэр хоч өгч шоолдог байсан бэ?
- Дэндэвийн Пүрэвдорж гээд одоо том яруу найрагч төрийн шагналтай, Ардын уран зохиолч байсан. Бид хоёр бас нилээн дотно байсан даа. Тэр нэг удаа үзмэрч Дашцэрэнтэй ярилцлага хийсэн юм аа. Тэгээд яахав тэр хүн бол миний асуусан асуултнаас дандаа зөрж яриад байсан л даа. Нэг болж өгөхгүй л байсан. Тэгэхээр нь би төгсгөлд нь яахав энэ хүн ийм л юм ярилаа, уншигч нар өөрсдийнхөөрөө ойлгоно буй за гэж орхисон. Тэгэж ухаан нь өөрийгөө нэг аварсан ухаантай юм. Тэгсэн чинь “Д.Пүрэвдорж гуай Академи Өнөрмаа яалаа, Аким, Дашцэрэн яанаа” гэсэн. (инээв) Дараа нь одоо би нэх гуайн өрөөгөөр нилээн явна л даа. Тэгсэн би нэг хэсэг үзэгдэхгүй болчихож дээ. Тэгсэн энэ одоо миний ойрын ч юм уу нөхөрлөдөг нэг улсуудаас юм уу Д.Пүрэвдорж гуай асууж “Энэ Аким одоо яагаад үзэгдэхгүй алга болчихов” “Өө цаадах чинь Цагаан чоно гээд Бурхан Халдунд явж байгаа юм гэсэн”. “Өө тэгвэл одоо Хатгины цагаан чоно гээд нэрлэчихэе цаадахыг чинь” Одоо манай нөхдүүд энэ Д.Цоодол, Т.Галсан нар намайг “Хатгины цагаан чоно”, “Матадын цагаан чоно” гэж ярьна шүү дээ. Одоо тэр бүр бараг тарчихжээ. Манай гэр рүү яриад манай хөгшин утас авахаар зэрэг “ Хатигны цагаан чонотой улилдъя” гэнэ манай Т.Галсан. Тэгэж хэлэхээр манайхан жоохон гайхдаг байсан. Одоо болохоор чамтай Т.Галсан улилдах гээд байна гэдэг.
- Сүүлийн үед манай орчуулагч нар их сайхан бүтээл эх хэлэндээ орчуулж уншигчидаа баярлуулж байна. Залуу орчуулагч нарын чадварыг та хэрхэн үнэлж байна вэ?
- Манай залуучууд маань дэлхийн эрдэмтдийн бичиж байгаа, дэлхийн хэмжээнд сэтгэх энэ талаар бол одооноос бодох хэрэгтэй болчихож. Ер нь одоо яах вэ би бол бас эцэг хүүхдийн юу гээд байсан. Намайг бас муу хэлэх залуучууд гарах л байх. Би ч гэсэн бас шүүмжлэх, би муу хэлэхгүй л дээ шүүмжлэнэ залуучууд байгаа л байх. Гэхдээ хамгийн гол нь оюунаа л одоо тэлээсэй. Хүн бол ер нь хүн гэдэг амьтан чинь юу шүү дээ бие, ухаан, сэтгэл гурвын бүрдэл, цогц гэж би боддог. Үг найруулж, өгүүлбэр болгох ёс гэж байдаг. Тэр бол одоо алдагдчихсан шүү дээ. Манай залуу орчуулагчид зөндөө юм хийж байна. Уншиж болохгүй байна шүү дээ. Хоёр, гурав уншиж байж арай гэж утгыг нь ойлгож байна. Тэгэхээр зэрэг орчуулагч хүн уншигчдаараа оньсого таалгаж болохгүй л байхгүй юу. Энэ сошиол ертөнц гэдэг юм бол арай л нэг тэгээд үүнд бол сэтгүүлч нар ямар ч хамаагүй шүү дээ. Үүгээр далимдуулаад сая бас сэтгүүлчдийн амыг боох гэж нэг оролдлоо. Одоо харин чимээгүй болчих вуу яав. Тэр их хараал, зүхэл урсгаад байгаа чинь зүгээр л одоо хар масс шүү дээ. Манай Монголчууд одоо жоохон ийм нэг амнаасаа цагаан эрчим хүч гаргадаг болчихмоор байгаа юм. Дандаа хар юм гаргаад байна.
- Яруу найрагчдын амьдралд алдаж, эндэх шалтгаан нь энэ сархаднаас их болж байх шиг байна. Та үүн дээр ямар байр суурьтай байдаг вэ?
- Би ч гэсэн тэр сайхан ундааг чинь хэрэглэдэг. Тэгэхдээ түүнийг хэрэглэх тусам миний толгой мууддаг юм. Түүнээс онгод авна гэдэг одоо тийм л тусгай хүмүүс л байдаггүй юм бол тэр бол худлаа байх аа. Худлаа байх, худлаа байх. За яах вэ дээ тэд нар чинь сайхан уран сайхнаар ярьна шүү дээ. Би л хувьдаа, би өөрийнхөө туршлагыг ярьж байна шүү дээ. Би л хувьд ердөө хэрвээ нэг л 100 грамм юм уу 200 грамм ундаа балгах юм бол миний толгой ерөөсөө ямар ч ажиллагаагүй болдог.
- Та судалгааны ажлаар хөдөө орон нутгаар их явдаг. Байгальтайгаа их ойр хүн шүү дээ. Монголын байгалийн гайхамшигийг сайхан дүрсэлж хэлбэл?
- Хүнийг дандаа тийм өөдрөг сэтгэл рүү уянгын сэтгэл рүү хөтөлж байдаг байгаль шүү дээ. Монголын байгаль. Яах вэ сүрдэх газараа сүрдмээр аймар хавцал, сүрдмээр өндөр уулс ёроолоор нь явж байхад дээшээ өнгийж харах юм бол малгай унам ийм сүрлэг уулс байна. Мөн бас одоо уянгын бүр гайхалтай сэтгэгдэл төрүүлэх сайхан газар ч байна. Ер нь Монголын байгаль бол тэгш юм даа. Үзэсгэлэнгийн хувьд бол Монголын байгалийг хаана нь ч, хаашаа ч харсан ердөө шүлэг, найраглал, зохиол төрөхөөс өөр аргагүй тийм л сайхан нутаг. Монгол хүн бол үүгээрээ бахархах хэрэгтэй.
Ярилцсанд баярлалаа
"ҮНДЭСНИЙ БАХАРХАЛ" НЭВТРҮҮЛГИЙГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ....
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин