Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэнтэй Өндөр төлбөртэй мэс заслын зардлыг төрөөс даадаг байх хуулийн хэрэгжилтийн талаар ярилцлаа.
Төрөлхийн зүрхний гажигтай хүүхдүүдийн мэс заслын зардлыг төрөөх даахаар боллоо. Тэгэхээр Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт хичээн төрлийн өндөр төлбөртэй мэс заслын төлбөрийг даахаар болж байгаа юм бэ?
Эрүүл мэндийн багц хуульд орсон нэмэлт өөрчлөлтүүд өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ. Иргэдэд санхүүгийн хүндрэл үүсгэдэг тусламж үйлчилгээнүүдийг эрүүл мэндийн даатгалын сангаас даахаар болж байгаа. Тухайлбал маш өндөр өртгөөр хийгддэг зүрхний төрлөхийн гажиг, судасны нарийсал, зүрхний шигдээс, тархины цус харвалт, түлэгдэлт, бүх төрлийн хорт хавруудын төлбөрийг даахаар эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоол гарсан. Хамгийн энгийнээр тайлбарлавал иргэд хашаа байшингаа зарж ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨЛБӨРӨӨ төлөхөөргүй боллоо. Ямартай ч гадаад руу зорьж эмчилгээ хийлгэдэг бус эх орондоо чанартай эмчилгээг хямд өртгөөр хийлгэх боломж нь нээгдэж байгаа нь хамгийн чухал.
Манай улсад ер нь зүрхний төрлөхийн гажигтай төрсөн хичнээн хүүхэд байдаг юм бэ... ?
Зүрхний төрлөхийн гажигтай гэж оношлогдсон 2000 орчим хүүхэд байдаг гэсэн статистик бий. Оношлогдоогүй байгаа нь ч бас бий шүү дээ.
Тэр болгоныг Сонгодо эмнэлэгт мэс засал хийх нь. Улсын эмнэлгүүдэд ийм хэмжээний нөөц боломж байдаггүй юм уу?
Эрүүл мэндийн даатгалын санд байгаа мөнгө нь тийм ч хангалттай биш. Тэгэхээр бид нэгэнт даатгалаар төлбөрийг нь даахаар болж байгаа учраас сонгон шалгаруулалт явуулна. Тухайлбал “Улаанбаатар-Сонгодо” эмнэлэгт энэ төрлийн мэс заслыг жилд хэдийг хийх хүчин чадалтай, хүний нөөц багтай вэ гэдгийг нь харгалзаж, санхүүжилтийг шийдвэрлэнэ. Улсын гуравдугаар төв эмнэлэгт бас энэ төрлийн мэс засал хийдэг. Хүүхдэд хийдэг өндөр төлбөртэй мэс засалд өмнө нь ЭМД сангаас гурван сая төгрөг, даатгал төлөгчөөс 1,1 сая төгрөгийг дааж байсан. Тэгвэл төрөөс бүх зардлыг даахаар боллоо.
Зөв зүйтэй бодлого байна. Төрөөс бүх төлбөрийг нь даагаад байдаг, гэтэл Эрүүл мэндийн даатгалын сангийн маань нөөц хэр хүрэлцээтэй юм бэ?
Маш зүйтэй асуулт байна. Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгө харамсалтай нь хязгаарлагдмал. Гэтэл иргэдийн авах тусламж үйлчилгээ хязгааргүй. Асуудлын гол нь Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлөх ёстой иргэд хуульд заасан үүргээ биелүүлэхгүй байна. Эрүүл мэндийн даатгалын хуульд зааснаар энэ бол албан журмын даатгал.
Яг аль салбарын хүмүүс ЭМД шимтгэлээ төлөхгүй байгаа юм бэ?. Нийт шимтгэл төлөгчдийнхээ хэдэн хувийг эзлэж байна?
Хувиараа хөдөлмөр эрхлэгчид, малчид, оюутнууд хуульд заасан үүргээ биелүүлэхгүй байна. Жилд ердөө тавин мянга дөрвөн зуун төгрөг/50400/. Нийт шимтгэл төлөгчдийн 44 хувь нь эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлдөг.
Танай агентлаг бол ЭМДСангийн мөнгийг зөв зохистой, хүртээмжтэйгээр иргэдэд хувиарлах үүрэг хүлээдэг. Тэгвэл иргэний үүргээ биелүүлж, ЭМД-ын шимтгэлээ төлөхгүй байгаа иргэдийг яах вэ? Тэднийг шимтгэлээ төлдөг болгохын тулд танай байгууллагын зүгээс ямар бодлого хэрэгжүүлэх юм бэ?
Эрүүл мэндийн даатгалын хуульд зааснаар иргэн бүр шимтгэлээ төлөх үүрэгтэй. Хэрэв иргэн бүр төлчихвөл та өвдөхгүй байсан ч бусад өвдөж байгаа хүнд, ойр дотныхондоо туслаж байна гэсэн үг. Хүн бүр ЭМД-ын шимтгэлээ төлчихвөл өндөр төлбөртэй бүх мэс заслыг үнэ төлбөргүй хийх боломжийг олгож байгаа юм. Би өвдөөгүй юм чинь би төлөхгүй гэж бодоод явж болохгүй. Эрүүл мэндийн даатгалын систем бол эв санааны нэгдлийн зарчмаар явагддаг. Та бүхэн минь Эрүүл мэндийн даатгалаа заавал төлөөрэй гэж уриалъя.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин