Т.Бат-Оргил : БҮРЭНБААТАР өөрийн хүчээрээ ШАЛГАРЧ гарч ирсэн
Ярилцлага
/
2021-03-08

МҮОНРТ-ийн үндэсний зөвлөл  2021 оны 03 сарын 5-ны өдөр хуралдаж, ерөнхий захиралаа сонгон шалгарууллаа. Сонгон шалгаруулалтанд оролцсон Төрболдын Бат-Оргилын байр суурийг хүргэе.                                

Төрболдын Бат-Оргил : Сэтгүүл зүйн салбар үүсч хөгжсөний 108 жилийн ойн баярын мэнд хүргэе. Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн ерөнхий захиралыг сонгон шалгаруулах ажил  амжилттай болж өнгөрлөө. Намайг дэмжиж байсан хүмүүст талархсанаа илэрхийлэе. Бидний хувьд маш том ялалт боллоо. Би ялах нь чухал биш юм. Процессыг зөв болгох, бугшсан асуудлыг засч залруулах ажилд бид мордсон. Эхний алхам нь өчигдөр маш амжилттай хийгдлээ. Үндэсний зөвлөл шөнө 01:30 цаг хүртэл хуралдсан. Тооллогын комисс ажилласан.

 Ер нь бид Монголдоо шинэ жишгийг тогтоолоо. Эрх баригч намууд АН, МАН –ууд намын томилгоог хийсээр ирсэн. Өчигдөр энэ процесс шал өөрөөр явагдав.  А.Бүрэнбаатар өөрийн хүчээрээ шалгарч гарч ирсэн. Түүнд баяр хүргэе. Шудрагаар ялагдахад хэзээд би баяртай байх болно.

МҮОНРТ-ийн хамт олон  ил тод нээлттэй, сонгон шалгаруулах үйл явц боллоо хэмээн баяртай байна. Сонгон шалгаруулалтанд оролцогчид өөрийн пресантацыг 15 минутанд багтаж илтгэж, 5 асуултанд 2 минутанд хариулсан. Хэнд ч давуу байдал үүсгээгүй. Орой 6 өнгөрч байхад дуусаад, үндэсний зөвлөлийн гишүүд хүн бүрээс өөрсдийн сонирхсон асуултыг асууж тодруулсан. Журмынхаа дагуу хамгийн өндөр оноо авсан хоёр хүнийг үлдээгээд, үндэсний зөвлөлийн гишүүд саналаа хувааж өгөөд шалгаруулах журамтай байсан. Эхний  хүнийг оноогоор нь  шалгаруулсан.

Дараагийн хүнийг сонгох болоход 4 хүний оноо тэнцсэн.

Тавигдсан илтгэлүүд маш чанартай болсон тухай хүмүүсээс мессэж их ирсэн. 4 хүний онооны асуудал дээр дахин ярилцаж, шөнө 01.30 цаг хүртэл хуралдсан. Асууж байсан асуулт нь хүртэл маш няхуур, бидний илтгэлийг уншиж судалсан нь илт байсан төдийгүй жишээ нь надаас МҮОНРТ-ийн улс төрөөс хараат бус болгохын тулд юу хийх ёстой вэ гэж асуусан. Мөн эрх зүйн зохицуулалтуудын тухай асуусан. Бас нэг ололт амжилт нь хамт олны зүгээс эхнээс нь дуустал оролцоод явсан. Тэд бас маш өндөр сэтгэгдэлтэй байлаа. Хамт олны төлөөлөлөөс 140 хүнийг журмын дагуу оруулж үзүүлэх ёстой байсан. Гэвч олон хүмүүс оролцох сонирхолтой байсан учир 300 гаруй хүнийг ээлж ээлжээр нь  оруулсан бөгөөд тэд  тэмдэглэл хөтөлж нэг нэгэндээ мэдээлэл дамжуулж байлаа. Үйлдвэрчний эвлэл мөн таатай сэтгэгдэлтэй байгаа. Хурлын төгсгөлд цаашдаа баг болж хамтарч ажиллая гэдэг дээр тохиролцсон. Сэтгэлтэй,  зөв хүмүүсээр багаа бүрдүүлэх дээр санал нэгдсэн. Цаашдаа энэ баг бүрэлдэхүүнээсээ захиралаа сонгоод явах процесс хэрэгжүүлнэ гэж ярьсан. Хамтран ажиллахад бэлэн байна гэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.152.189)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.