Ш.Сайхансамбуу: ЯДУУ УЛСЫН юм үзээгүй,удирдагч нар ХОЙЧДОО ГАЙ болдог гэдгийг МЭДЭРЧ, ХАРАМСАЖ сууна
З.Батхуяг
Ярилцлага
/
2021-03-17

УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуутай Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний асуудлаар ярицлаа.

Сүүлийн үед Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх, Дубайн гэрээг цуцлах хувилбарууд Засгийн газрын түвшинд нэлээд хүчтэй яригдаж байна. Иргэн хүний хувьд та ямар байр суурьтай байна вэ?

Би 1989 онд энж МАН тухайн үеийн МАХН байхад нь элссэн хүн. Тэгээд 2015 онд энэ намаас өөрөө татгалзсан юм. гол асуудал нь Оюутолгойн гэрээтэй холбоотой. Тийм учраас энэ талаар санаа бодлоо хэлмээр байна. Гэхдээ хувь хүний байр суурь биш. Энэ гэрээг анх байгуулахад эсэргүүцэж байсан хүний хувьд баримттай ярьмаар байна.

За ямар баримт, шалтгаан байгаа юм бэ...?

Сая 2020 оны сонгуулиар наймдах баг нь бүрдлээ тэ... Энэ найман баг дотроос хамгийн чухал ажлыг 2008-2012 оны парламент гүйцэтгэсэн. Гэхдээ буруу, дутуу хийсэн. Одоо хүмүүс өөрчлөгдөнө гэж ихээхэн горьдлого тээж байна. Эндээс их зүйл хүлээх хэрэггүй. 2008-2012 оны парламентын 76 гишүүн чинь энэ ордыг гадныханд тавиад туучихсан юм шүү дээ. 2008 оны 12 дугаар сард анх Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг эдийн засгийн эргэлтэд оруулах, гацаанаас гаргах тухай ярилцаж эхэлсэн. Тэр үед УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн гарын үсэгтэй 40 дүгээр тогтоолыг баталсан. Уг тогтоолд есөн төрлийн заалт оруулсан. Тэр заалтуудын дагуу Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг Авиунха Майнз компанитай хийсугай хэмээн тухайн үеийн Ерөнхий сайд Санжийн Баярт даалгасан. Тус гэрээнд хяналт тавьж ажиллахыг тухайн үеийн эдийн засгийн байнгын хорооны дарга Баярсайханд даалгасугай гэсэн. Тухайн үед би тэр тогтоолыг хэрэгжүүлэхийг Засгийн газраас удаа дараа шаардаж байсан ч нэгийг нь биелүүлээгүй. Тэр чинь бүхэн нэг жилийн дотор хэрэлдэж, гацаасан. Бид нар 34 хувийн тухай үлгэр шиг юм ярьдаг даа. Үүнийг чинь уг нь хоёр тогтоолоор арай өөр тоо заачихсан байсан юм.

За тийм...?

Тэрийг чинь анх 50 хүртэлх хувь гэж анх заасан. Гэвч 34 хувиар нь л тавиад туучихсан. Хоёрдугаарт ашигт малтмалын тухай хуультай уялдуулж хийгээрэй гэсэн заалт бас бий. Гэтэл манайхан харин эсрэгээр нь Ашигт малтмалын тухай хуулиа Оюутолгойн гэрээнд нь тааруулан засаж, янзлаад тавиад туучихсан юм. бүтэхгүй гарууд. Өөрөөр УИХ-ынь өөрөө батласан тогтоолоо зөрччихсөн. Одоо тэр тогтоолын тухай ам ч ангайхгүй байна.

Тэдгээр тогтоол нь одоо танд бий юу... ?

Байлгүй яах вэ дээ... Оюутолгойн маргааныг ярихад энэ хоёр тогтоолыг яриахад, биелэлтийг нь шалгахад л хангалттай алдаа нь гараад ирнэ. 2008 оны УИХ-ын 40 дүгээр тогтоол, сүүлд нь 57 –р тогтоол бий.

Та нэлээд эсэргүүцсэн байх нь... тиймээ?

Тэгэлгүй яах вэ... Би ганцаараа шахам эсэргүүцсэн. Дийлээгүй. Дараа нь Оюутолгойн гэрээг хийхэд нөгөө тогтолол нь засагдаад, хачин юм болоод ороод ирсэн. Эсрэг талд давуу эрх олгоод завааруулсан. Одоо энэ Норовын Алтанхуяг чинь тэр гэрээг хийхэд Засаг дээр гол ажил хийсэн хүн.

Тухайн үед Тэргүүн шадар сайд байл уу?

Тийм. Анх Д.Зоригт гэдэг нөхөр ажлын хэсгийг нь ахлаж байсан. Сүүлд нь болохоо байлаа гээд С.Баярцогтыг татан оролцуулсан. Н.Алтанхуяг чинь холион бантанг хутгасан. Энэ гэрээнд тухайн үеийн УИХ-ын дарга Д.Дэмбэрэл гуай ч бас маш хариуцлаггүй ажилласан. Ер нь бол 250 сая доллараар л зарчихсан юм ш дээ... Сонгуулийн амлалт, эх орны хишиг мишиг гээд баахан байлай юм хийгээд.

Тэр үед чинь танай нам “Эх орны хишиг” гээд баахан мөнгө тараасан билүү...?

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэснийхээ дараахан 100 сая доллар авсан. Дараа нь ахиад 100 сая ам доллар. Сүүлд нь 50 саяыг авсан. Нийлээд 250 сая. Энэ нь ямар учиртай юм гэхээр эдийн засгийн хямрал болсон. Яг түүнтэй нь зэрэгцүүлээд эх орныхоо хишиг болгоод нөгөө ард түмний чинь анхаарлыг мөнгөөр хуураад үндсэндээ ингээд л тавиад туучихсан юм. Эхэндээ Ардчилсан намынхан эсэргүүцдэг байсан. Сүүлд нь би бүүр ганцаараа болсон ш дээ. Тэгэхэд чинь би Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүн байсан юм. Манай дарга З.Энхболд байлаа. Ажлын хэсэг байгуулаад шалгалт хийгээд Авухай Майнз компаниас гэрээг нь англи хэл дээрх эхээр нь дөрвөн ботиор авсан. Манай ажлын хэсэг шалгаж үзээд ийм гэхээ хийж болохгүй гээд тодорхой саналууд гаргаж байсан.

Та тэгэхэд ямар санал хэлж байв?

Манай улсад стратегийн ордоо ард түмэндэ ашигтайгаар олцорлож байгаа бэлээхэн жишиг болсон “Эрдэнэт” үйлдвэрийн орд байна. Яг түүнийг шиг 51:49 гэсэн харьцаатайгаар явуулъя гэсэн санал гаргаж байлаа. С.Баяр, С.Баярцогтоо та нар цаад талдаа үүнийг хэл гэж би шахаж байсан. Тэгэхэд яг таны наад санал зөв. Наадахаар чинь шийлдэхээр болсон шүү л гээд байсан. Нээх сайхан инээсэн, хүний арга олсон залуу байлаа ш дээ, С.Баярцогт чинь. Би бол энэ төслийг ирээдүйд ийм болно гэдгийг гэрээ хийгээгүй байхад мэдэрч байсан. 50:50 байж болох эсвэл шууд ордоо газар доогуур нь зараад татвар болон бусад зүйлээр зардлаа нөхөж болох байсан.

Байгалийн баялагаа, энэ том ордоо шууд зар гэж та бас зоригтой хэлж байжээ?

Одоо хар л даа ямар ч ашиггүй байгаа биздээ. Шууд зарчихсан бол бид, манай улс, төр 11 төрлийн татвар аваад цулайж байх байсан юм. Ил болон далд уурхай, хил гаалийн татвар, усны, ашиглалтын, байгалийн, нөхөн сэргээлтийн, орд ашиглалтын гээд л ашигтай байх байсан юм. гэтэл одоо байгаа байдлаа хар. Бид өөрийн хөрөнгөө хүнд ашиглуулчихаад, дараа нь өртэй байж болж байна. Ийм гэрээ байдаг юм уу.

Одоо энэ гэрээг өөрчилье, ашиггүй байж гээд нэр бүхий гишүүд өлсгөлөн зарлаж, Засгийн газар нь ч анхаарал хандуулаад эхэллээ шүү дээ?

Өөрчлөх арга бий бий. Гэхдээ ганц нэг гишүүн өлсөөд, ганц нэг сайд анхаарал хандуулаад шийдэгдчихгүй л болов уу. Дубайн гэрэээ гээд нэг их сүрхий юм ярих юм. Тэр чинь юу ч биш шүү дээ.

Юу юм бэ...?

Засгийн газраас Оюутолгойн гэрээг жаахан ашигтай болгоё л гэсэн оролдлого юм билээ ш дээ... Гэрээ ч биш. Зүгээр л санамж бичиг.

Та Оюутолгойн гэрээг өөрчлөх боломжийн талаар ярих гэж байсан даа?

Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурав энэ гэрээг засах, сайжруулах тал дээр яг нэг хүн шиг санаа бодлоо нэгтгэж, амин хувийн эрх ашгаа хойш тавиад, үнэхээр Монгол хүн мөн юм бол, эх орноо гэсэн сэтгэлтэй юм бол “Оюутолгойн гэрээг” зоригтой өөрчлөх ёстой. Энэ бол хамгийн эцсийн цэг шүү.  Өөрт ашигтайгаар шийдэх боломж бий. Тэгэхгүй бол оноо авах гэж тус тусдаа тоглоод амжилт олохгүй. Х.Баттулга Ерөнхйилөгчийн тэр аюулгүйн зөвлөл дээр энэ асуудлыг ярилцъя гэдэг чинь зөв ш дээ... Даанч одоо гурвуулаа гурван тийшээ харчихлаа даа зайлуул. С.Ганбаатар гадаа хэд ч хоноод нэмэргүй. Цаана нь байгаа хүчтэй бүлэглэлийг дийлэхгүй.

Цаад талд нь асар их хүч байна даа тэ?

Оюутолгойн орд одоо монголынх биш болсон. Энэ ордын цаана дэлхийн 11 томоохон банк, Дэлхийн банк гээд асар их мөнгөтэй байгууллагын 127 хүний ашиг сонирхол орчихсон байгаа ийм том орд.

Тухайн үед Дэлхий нийтийг эдийн засгийн хямрал нөмөрчихсөн байсан үе шүү дээ... Төр мөнгө босгохын тулд яах ч аргагүй л 100 сая доллар авсан байлгүй дээ?

Төр мөнгөгүй нь үнэн байсан. Гэхдээ арай ч ард түмэн турж үхэхгүй байсан. Их зальтай юм хийсэн тэд нар чинь.

Зиа. Яг ямар заль хэрэглэсэн гэж?

Эхлээд Айвенхоу Майнз компани чинь 100 сая доллао май гээд өгчихсөн. Дараа нь  Рио Тинто компани бас 100 саяыг өгчихсөн. Хамгийн гол маргааны эзэн нь Предланд гэж нөхөр. Энэ гэрээг хийсэн нөхдүүд чинь тухайн үедээ Предландын хувийн онгоцоор зугаалж, Сингад амарч явсан гээд УИХ-ын танхимд яригддаг л байсан. Нэгээс нөгөөд шилжих замаар манай улсын Засгийн газрыг хууран мэхэлсэн. Ийм зальтай этгээд. Тэгээд наад хуулийг чинь батлахад явц бас маргаантай.

Ямар маргаантай юм бэ?

2009 оны долдугаар сарын 10. Яг баяр наадмын өмнө. Иргэдийн анхаарал оюутолгойд биш наадамд сарнисан үе. Тэр үеийн Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар чинь бүгд төрийн ордны их танхимд хундага тулгаж, алга ташиж байсан үе. 100 саяын цаасан батламж барьчихсан зураг нь бий ш дээ. Төөрөгдүүлж, анхаарлыг нь сарниулж байгаад ХУЛГАЙДАГ ЧОНО шиг л юм болсон. Энэ бүгдийг дүгнээд хэлэхэд ЮМ ҮЗЭЭГҮЙ, ЯДУУ УЛСЫН УДИРДАГЧ НАР БОЛ ЛАЙ БАЙДАГ ЮМ БАЙНА. Тэр үед сольж өмсөх костюмгүй, ханзарсан ботинктой Ерөнхий сайдтай байсан. Нөгөөдөх нь ганц хоёр сая долларын амтанд орчихсон ийм л нөхцөл байдалтай байлаа даа. Тухайн үед энэ гэрээнд оролцсон бүх хүн ЭХ ОРНООСОО УРВАГЧ нар шүү.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.69.101)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.