Оюу толгойн гэрээ болон Дубайн гэрээтэй холбоотой асуудлаар ярилцах гэж байна
-Дэлхийн улс орнууд эдийн засгийн хувьд элгээрээ хэвтэж байгаа. Манай улсын хувьд өр зээлийн хүндхэн асуудал тулгарч байна. Тэгэхээр энэ сэдвийг хөндөж таны үзэл бодлыг хуваалцъя.
Дэлхийн эдийн засаг цар тахлаас үүдэлтэй олон сорил тулгарсан. Манай улсын хувьд хоёр том баялаг бий. Нэгдүгээрт. Алт. Өдөр тутамд үнэ өсч байна. Хоёрдугаарт: Зэс. Дэлхийн хөгжлийн ирээдүйд истратигийн гол бүтээгдэхүүн болсон. Үүнтэй холбогдуулан Оюу толгойн болон Дубайн 2015 оны далд санхүүжилтийн төлөвлөгөөний эргэн тойронд маргаан үүссэн.
-Оюу толгойн 34 хувийн асуудал дээр дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч...?
Сүүлийн12 жилийн хугацаанд 34 хувь гэсэн тоо ярьж байна. Энэ тооны ард ямар утга агуулга байгааг хууль зүй талаас нь ерөөсөө гаргаж ирэхгүй байна. 34 хувь гэдэг бол Монгол улсын Засгын газар, Оюу толгойн гэрээний хяналтын багцыг гартаа атгаж байна. Хууль зүй талаасаа асар том нөлөө үзүүлэх боломж юм. Энийг зөв, буруу ашиглах нь биднээс хамаарна. Ард иргэд үлдсэн Оюу толгойн хувь заяаны тал дээр төөрөгдсө. Оюу толгойн гэрээг хаданд гарсан болохоор битгий хөөцөлд, дурд гэсэн санаа нэг хэсэн давамгайлж байсан. Хөндлөнгийн байр сууринаас харахад бид бүгд цөөнх гарц шийдлээ олоод энэ маргааныг шийдэх хэрэгтэй байна.
-Оюу толгойтой холбоотой Лондонгын арбитрын шүүх дээрх татварын маргаан юу болж байгаа вэ? Энэ асуудал эцэслэн шийдэгдээгүй байтал Монгол улс 228 сая ам долларын татварын агт тавин барагдуулсан дууссан гэсэн засгын газрын үзэж байгаа байдал бий болчихлоо. Энэ маргаан дууссан юм уу маргааны шалтгаан нь ву вэ?
Оюу толгой ХХК нь улсын бүртгэлийн газраас өдөр болгон хүмүүс компани байгуулж авдаг компанитай яг ижилхэн Монгол улсын компани хуулинд захирагдаж заасан зохицуулалтаар үйлд ажиллагаа явуулах ёстой. Өөрөөр хэлбэл 6 жилийн өмнө татварын улсын байцаагч Оюу толгойн санхүүг шалган 228 сая ам долларын татварын зөрчил илрүүлсэн. Оюу толгой компани төлөхгүй манайх бүх татвараа төлсөн гэж ярьсан. Тэгснээ 2021 онд 228 сая ам долларыг хүлээн зөвшөөрөөд Лондонгийн арбитрын шүүх дээр маргаан шийдвэрлэгдээгүй байхад өөрсдөө мөнгө төлсөн. Харин энэ нь буулт хийсэн юм уу өөр ямар сэдлээр хийсэн нь сонин байдал үүсч байна. Судлаачийн хуваарь харахад 2015 онд Засгын газрын тэргүүн өөрийн биеэр очиж далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөө баталж өгсөн. Дубайн 2015 оны баталсан төлөвлөгөө нь 2009 онд хөрөнгө оруултын гэрээтэй улбаатай. Өнөөдөр 6 жилийн дараа Дубайн гэрээний хэрэгжилт ноцтой болж эхэлсэн анхны 5.3 тэр бум ам.доллар нь 2015 онд зарлагатай бол хангалттай мөнгө 2020 оны дөрөвдүгээр улиралд анхны бүтээгдэхүүнээ гаргана гэсэн болзолтойгоор энэ санхүүжилтийг босгосон. Гэтэл таван жилийн дараа 1.500 сая төгрөг хэрэгтэй болчихлоо. Хоёрдугаарт бидний төлөвлөгөөний хоёр жил буюу 25 сараар ашиглалтад орох хугацаа хойшиллоо. Энэ хоёр асуудал бол их хэмжээний мөнгө татаж байгаа тохиолдолд тоглоом шиг маш сайн тооцоололтой явах ёстой. Гэтэл өнөөдөр амьдрал дээр тэгсэнгүй. Яагаад мөнгө нь хүрээгүй болон тайлан тавайч гээд шаардаж асууж байгаа вэ гэдэг асуудал байна.
-Дубайн гэрээг манай улсад ашиггүй гэдэг болсон. Цуцлах буюу хүчингүй болох нь ямар ялгаатай вэ?
Мэргэжлийн арбитрч хүний хувьд Дубайн гэрээнээс үүдэлтэй маргааныг гэрээний нэг талын санаачилгаар буюу Монгол улсын Засгийн газар цуцлах нь бол зарчмын хувьд Монголын эрх ашигт ашиггүй гэж үзэж байгаа юм. Яагаад гэвэл 2015 онд Засгын газрын тэргүүн очиж баталчихаад дараа нь 5 жилийн хойно тэр гэрээг онцгүй юм гээд өөрөө өөрийнхөө санаачлагаар цуцална гэдэг бол бид нар олон улсын арбитрын шүүхэд очиж маргаанаа шийдвэрлэх боломж нэг мөр алдаж байна. Лондонгийн арбитрын шүүхээр аливаа маргааныг шийдвэрлүүлнэ гэсэн хөрөнгө оруулалтын хэлэлцээр дээр нь арбитрын хэлэлцээртэй зохицуулалт байдаг. Гэрээг хүчингүй болгох тухай асуудлыг Лондонгийн олон улсын нэр хүндтэй шүүхээр оруулаад шийдэх нь манайд ашигтай. Яагаад гэвэл 5.3 тэрбум ам.доллар бүхий үнийн дүнтэй гэрээн дотор маш их санхүүгийн луйвар,булхай гэсэн олон компаний засаглалыг зөрчсөн байдаг. Энэ бүгдийг гаргаж ирээд хөндлөнгийн шүүхээр тогтоолгох ёстой. Тэгсний дараагаар бид дараачийн алхмаа хийж Монголын эрх ашиг яаж тохирсон эсэх яаж Оюу толгой гэрээг урт хугацаанд өгөөж нэмэгдүүлж,хөрөнгө оруулалтын асуудлыг эргэж харна гэж байгаа. Энэ бүгдийг хийх эхний эхлэл бол одоогоор шүүхийн зөв зүүтэй шийдэл бүхий алхам байх хэрэгтэй. Харамсалтай нь манай Засгын газрын томилогдсон хэсгийн урьдчилсан байр суурь нь цуцална гэж яриад байгаа. Цуцлах биш гэрээг хүчингүй болгох шаардлагатай энэ манай Монголын тал яриад байгаа юм. Оюу толгойн эргэн тойронд үүссэн маргааныг яагаад үүссэн, учир шалтгаан нөлөөлсөн хүчин зүйл энэ маргаанаас яаж ашигтай гарах вэ? Ямар шийдэл байгаа нь том асуудал болчихсон. Хаврын чуулганд ярих байх гэж бодож байна.
Цуцалсан тохиолдолд хэр их хэмжээний хохирол байна вэ?
Өнөөдөр бид эхний ээлжид гэрээгээ хүчингүй болгох хэрэгтэй. Хүчингүй болгочхоод яаж хохирсон болон гэрээгээ сайжруулах давуу тал үүсч байна. Хууль тогтоомжийг дээдэлсэн улс орон хөгжин дэвшдэг.
-22 тэр бумын хохирлын тал дээр та юу гэж бодож байна? Хэр үнэн бэ?
Наад чинь нэг ёсны сүрдүүлэг. Үүнд итгэж болохгүй. Өнөөдөр Монголыг 22 тэрбумаар айлгах биш өөрөө өрөнд орно гэдгээ мэдээд явж байгаа юм. Хөрөнгийн зах зээл дээрээс 5.3 тэрбум босгочхоод өөрөө босгох чадаагүй. Харин 2.5 тэрбумтай байж Монголын зах зээлд гарч ирж мөнгө босгож ирчхээд баатар гэх жишээний олон юм ярих нь тохиромжгүй.
-Арбитрчдын байгууллага хэдэн онд үүсэж байсан юм бэ?
БНМАУ байгуулагдсан тэр үеэс эхлэн байгуулагдаж байсан эхний түүхэн нотолгоотой байдаг юм. Монголын Үндэсний Олон Улсын арбитрын шүүх өнөөдрийн байдлаар олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хууль эрх зүйн орчин, мэргэжлийн арбитрын бүрэлдэхүүн, хэрэг хянан шийдвэрлэх мэдлэгтэй олон залуусаар бүрдсэн баг байдаг юм. Арбитрын шүүхийн шийдвэр дэлхийн бүх орнуудын шүүхийн шийдвэрт хүлээн зөвшөөрөгддөг дагаж биелүүлдэг онцлогтой. Хараат бусаар үйл ажиллагаагаа явуулдаг хөндлөнгийн арбитрчдын шүүхийн зарчмын дагуу хуулиа шинэчлэн баталсан.
Баярлалаа
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин