Л.Гүндалай: Би бүлэг фракцгүй байхын зовлонг мэдэрсэн учраас энэ намын ЯЛАЛТАД хүргэж чадна
З.Батхуяг
Ярилцлага
/
2021-03-20

“Ард түмнээ хайрлая” намын дарга Л.Гүндалай АН-ын гишүүнчлэлээ сэргээж, улмаар Ардчилсан намын даргын сунгаанд нэр дэвшихээр боллоо. Түүнтэй цөөн хором ярилцлаа.

-Та өмнө АН-ын гишүүн байж байгаад өрх тусгаарлаж “Ард түмнээ хайрлая” гэх нам байгуулсан. Өнөөдөр  АН-ын гишүүнчлэлээ сэргээж, улмаар намын даргад өрсөлдөхөөр боллоо. Яагаад ийм гэнэтийн сонголт хийх болов?

-Би АН-д 2000 онд гишүүн. Ардчилалыг  ялагдсан, ганц гишүүнтэй, гэх үед нь дэм тус болж байлаа. АН-аас гарсан шалтгаан нь ердөө бүлэг фракцаас болдог байсан. Тэгэхээр АН-ыг фракцаас салгана гэж найдан, өөрийгөө сорьж байгаа юм.

-“Ард түмнээ хайрлая” нам татан буугдсан гэж ойлгох уу. АН дахин фракц үүсвэл Ард түмнээ хайрлая намруугаа эргэн орох уу?

-Нөгөө нам байгаа. Харин албан ёсны удирдах зөвлөл байгууллага хуралдаж намаас гарах өргөдөлийг авч хэлцээд намын дарга гишүүнчлэлээс чөлөөлсөн. АН-ын нам түүний  удирдлага С.Эрдэнэ-д бичиг баримтаа өгсөн. Хянаж үзэн АН-ын гишүүнчлэлийг  сэргээж  Хан-Уул дүүргийн Ардчилсан намын байгууллагад хүлээж авсан. АН-ын сонгуульд өрсөлдөх эрх нээгдсэн.

-АН-ыг фракцгүй болсон гэж үзэж байна уу... Өнөөдөр С.Эрдэнэ ба Ц.Туваан гэсэн хоёр хэсэгт хуваагдан явж байгаа шүү дээ?

Намын дарга нь сонгогдоод бүлэг фракцгүй болгох талаас нь арга хэмжээ авах байх.

-Өмнө нь  2017 онд Улсын Их Хуралаар бүлэг фракцыг таслан зогсоосон гэх яриа гарсан. Нам доторх үл ойлголцол Ерөнхийлөгчийн сонгуулаар дахин бий боллоо. Үүнийг шалтгааныг та юу гэж харж байна вэ?

-Ийм зүйл байгаа. Шийдэгдэж болохгүй асуудал гэж байхгүй. Хүлээн зөвшөөрөгдсан даргыг л сонгох хэрэгтэй. Хуулийн дагуу зөв шийдвэр гаргавал бүлэг фракцын асуудал шийдвэрлэгдэх  байх.

-Хэрвээ намын даргаар сонгогдвол  энэ фракцын асуудлыг яаж шийдвэрлэх вэ?

Би ямар нэгэн фракцад орж байгаагүй. АН-д бие даасан үйл ажиллагаагаа явуулж байсан. Бүлэг фракцгүй байсан учраас нам дотроо жийгдэж, гарч байсан. АН-д бүлэг фракцад хөтлөгддөггүй  хүн хэрэгтэй бол тэр нь би. Бүлэг фракцгүй АН-ыг нэгдмэл болгож ялалтад хүргэнэ гэсэн бодолтой байна.

-Хэрвээ энэ байдлаасаа салж чадахгүй байвал дахиад намаасаа гарах уу?

АН-аас олон дахин гарах сонирхол алга. Цаг хугацаа ч алга. АН-ыг өөрчлөх шинэчлэх цаг хугацаа нь бүрдсэн байх.

-Таны нэрийн хуудас болсон нэг шийдвэр өнөөдрийг хүртэл хэрэгжиж байгаа. Тэр нь хүүхдийн мөнгө.  УИХ-ын гишүүн байхдаа баталж гаргаж байсан. Хүүхдийн мөнгө өссөөр  Засгийн газраас долдугаар сарын 1-нд 200 мянга болгох шийдвэр гарсан байгаа шүү дээ.

Хүүхдийн мөнгө санаачилсан хүний хувьд өсөх болгонд баярладаг. Шударга, нүдээ олсон нийгмийн баялгийн  тэгш хуваарилалт. Маш олон өрх гэр амьдралаа залгуулж байгаа.

-АН-ын даргад сонгогдоход нэг асуудал гарч ирнэ. 2021 оны сонгууль юм. Одоогийн ерөнхийлөгч  АН-аас нэр дэвшинэ гэвэл та дэмжих үү?

  АН дүрмээрээ явах ёстой. Намд хэн гарч ирвэл сонгуульд ялах вэ гэсэн судалгааны үндсэн дээр үйл ажиллагаа явагдах байх. Харин АН бүх гишүүдээрээ ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг сонгох эрхтэй.

Баярлалаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.124.28)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.