Ардчилсан намын даргын цахим сонгуулийн нээлтийн үеэр тус намын албан ёсны дарга С.Эрдэнэтэй ярилцлаа.
Ардчилсан намын даргын цахим сонгууль албан ёсоор эхэлж нээлтээ хийлээ. Өмнө нь Ардчилсан намын бүх гишүүдийн саналаар сонгогдож байсан шүү дээ. Энэ талаасаа сэтгэгдлээсээ хуваалцаач.
Саяхан л Ардчилсан намын нийт гишүүдийн сонголтоор санал одоо хураалтад орохоор гарч байсан. Тэр өдрөөс хойш таван жил өнгөрсөн байна. Цаг хугацаа үнэхээр харвасан сум өнгөрчээ. Үнэхээр маш том үүрэг хариуцлага нийт гишүүдээс сонгогдоно гэдэг бол тийм амар зүйл биш. Энэ бол томилогддог биш сонгогддог албан тушаал болсон анхны том сонгууль байсан. Ардчилсан намын түүхэнд нийт гишүүдээс бүх гишүүдээс сонгогдсон анхны дарга болж сонгогдож бас гишүүдийнхээ итгэлийг хүлээж ажиллаж байсандаа миний хувьд бол бахархлын сайхан үйл явдал гэж боддог. Тэгээд яах вэ зүгээр үндсэн дүрэмд заасан үүрэг хариуцлагаа хүлээж өнөөдөр бас энэ ардчиллын зарчмаа цааш хадгалахын тулд дараагийнхаа ардчилсан намын шинэ даргыг сонгох сонгуулийг эхлүүлж байна. Ардчилсан нам дахиад л нөгөө шинэ шинэлэг одоо үр дүнтэй тэр одоо технологи боломжийг бол ашиглаж байгаа. Сая хоёр гуравхан хоногийн өмнө Ардчилсан намын үндэсний бодлогын хорооны 92 гишүүн дунд шатны одоо аймаг дүүргийн намын дарга нийслэлийн намын даргаа мөн цахим санал хураалтаар сонгосон. Санал хураалт амжилттай болсон. Ардчилсан намын даргыг сонгох цахим санал хураалт одоо явагдах гэж байна. Үндэсний хэмжээнд маш том сонгууль болно.
Нийслэлийн Ардчилсан намын даргаар саяхан сонгогдсон Э.Бат-Үүл эмзэг маш чухал зүйлийг хэллээ шүү дээ. Ардчилал өнөөдөр маш эмзэг цэг дээрээ ирлээ гээд тийм ээ. Монгол улсад дан ялангуяа ардчилал ч гэсэн сөрөг эрх баригч намын захиалгаар ийм зүйлүүд боллоо гэдэг зүйлээр нэлээд анхаарлаа хандуулж эхэлж байна. Энэ дээр таны хувьд ямар байр суурьтай байна вэ?
Би үргэлж нэг зүйлийг байнга нөхдөдөө, иргэд сонгогчдодоо хэлж анхааруулж явдаг. Тэр зүйл юу гэхээр Монгол улсын тусгаар тогтнол гэдэг бол юугаар ч сольшгүй хамгийн эрхэм нандин зүйл байдаг юм. Бусдын эрхээр жаргахаар өөрийн эрхээр зов гэж тээ хэдэн зуун жил хэдэн мянган жилийн өвөг дээдсийн маань тэмцэж одоо олж авч чадаагүй байсан тэр ардчиллыг цагаан морин жил бид олж авсан. Энэ гучин жил бид нар буруу зөрүү ч бай алдаа оноотой ч бай бид өөрсдийнхөөрөө амьдарч энэ гучин жилийг туулжээ. Тэгэхээр энэ боломжийг тусгаар тогтнолыг юугаар ч сольж арилжиж болохгүй юм аа. Ардчиллын үнэ цэнэ өнөөдөр Монгол улсын тусгаар тогтнолын гол баталгаа бол ардчилал. Ардчилал байхгүй бол өнөөдөр Монгол улсад тусгаар тогтнол гэж зүйл байхгүй болно. Тийм учраас өнөөдөр Монгол улс тусгаар тогтносон улс байя бид ирээдүйдээ, үр хүүхдэдээ хойч үедээ гишгэх газар амьсгалах агаарыг нь үлдээе гэж бодож байна. Хэлэх үгийг нь үзэл бодлоо илэрхийлэх боломжийг нь үлдээе гэж бодож байна. Бид нар өнөөдөр ардчиллыг хамгаалж тэдэндээ өвлүүлж үлдээх ёстой юм. Тусгаар тогтнол гэдэг бол асар их үнэ цэнээр магадгүй эрх чөлөө ардчилал тусгаар тогтнол гэдэг зүйлийг алдахад ганцхан минут л хангалттай. Тэрийг эргүүлж олж авахад магадгүй хэдэн зуун жил ч шаардагдаж магадгүй. Тийм учраас энэ том эрсдэлийг тооцож ардчилал тусгаар тогтнол хүний эрх эрх чөлөө гэдэг энэ нандин зүйлээ хамгаалж одоо бөөцийлж үргэлж энийгээ тордож хойч үедээ өвлүүлж байх ёстой шүү л гэж би бол хэлэх дуртай. Энэ зүйлийнхээ төлөө өөрийнхөө амьдралыг зориулж ирсэн.
Ардчилсан нам хоёр талдаа даргын сонгууль хийгээд нэг нь таван нэр дэвшигч нөгөөдөх нь дөрвөн нэр дэвшигчтэй нийт есөн хүн намын даргын төлөө есөн хүн өрсөлдөөд ингээд явж байна. Яг өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл байдал Ардчилсан нам эвлэрч нэгдэж чадах уу? Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө...
Ардчилсан нам хагарсан задарсан хуваагдсан зүйл ерөөсөө байхгүй. Ардчилсан нам өнөөдөр есөн нэр дэвшигч байхгүй. Ардчилсан нам өнөөдөр хууль ёсны үндсэн дүрмийн дагуу дэвшиж байгаа сая таван нэр дэвшигчээ зарлалаа. Ингээд энэ сунгаа явдагаараа явна. Өнөөдөр дүрмийн бус хууль бус одоо Ардчилсан намын даргын сунгаа гэж зүйл зохион байгуулж байгаа тэр хэсэгт хэлэхэд бол Монголд өнөөдөр хуулийн этгээд гэж ганцхан этгээд байдаг юм. Ер нь Монгол улсад Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Үндсэн хууль, Улс төрийн намуудын тухай хууль гээд холбогдох хуулийн дагуу ер нь үндсэн хуульд заасан байдаг шүү дээ. Төрийн бүх шатны байгууллага албан тушаалтан зөвхөн хууль дээдлэх зарчмаар ажиллах ёстой гэж. Бид өнөөдөр хуулиа л дээдлэх ёстой. Хуулиар өнөөдөр Ардчилсан намын улсын бүртгэл улсын бүртгэлийн гэрчилгээ гэрчилгээн дээр бичигдсэн Ардчилсан намын даргын тэр бүртгэл өнөөдөр хууль ёсоор надад байна. Би энэ одоо эрхээ дараагийн шинээр сонгогдсон нэр дэвшиж байгаа таван хүний хамгийн олон санал аваад гарсан ирсэн шинэ намын даргад би эрхээ шилжүүлнэ. Энэ бол хууль ёсны эрх шилжүүлж байгаа процесс үйл ажиллагаа. Нөгөө талд бол ийм эрх зүйн чадамж байхгүй. Яагаад гэвэл тэнд улсын бүртгэлд албан ёсоор бүртгүүлсэн этгээд тэнд байхгүй. Нэг бол Ардчилсан намыг төлөөлөх хуулийн этгээдийг төлөөлөх тийм эрхтэй хүн тэнд байхгүй. Ямар тийм боломж байхгүй шүү дээ. Тэгэхээр өнөөдөр улсын бүртгэл дээр тэр битгий хэл нэр давхцахыг хүртэл хуулиар хориглодог шүү дээ. Тэгвэл өнөөдөр Монголд хоёр Ардчилсан нам гэж байхгүй ээ. Хуулийн этгээдийн эрх эдэлж байгаа Ардчилсан нам гэдэг энэ хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий цорын ганц намын дарга цорын ганц бүртгэлтэй Ардчилсан нам л байгаа.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин