С.Одонтуяа: Г.Батхүү агсаны агсны хэргийг ХААХААР болсоныг эсэргүүцэж байна
Ярилцлага
/
2021-03-22

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн Н.Ганибал нар төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Г.Батхүү агсны амь насаа алдсан хэргийн талаар өнөөдөр мэдэгдэл гаргалаа.

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа:  "УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Ардчилсан намын дэд дарга агсан Г.Батхүү 2019 оны тавдугаар сарын 17-нд Төрийн ордон дотор цаг бусаар амиа алдсан. Энэ хэргийг Нийслэлийн цагдаагийн газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс маш нууцын зэрэглэлтэйгээр “бусдын гарт амиа алдсан” гэх үндэслэлээр гүнзгийрүүлэн шалгаж байсан. Гэтэл хэргийн “Г.Батхүү агсны амиа алдахад нөлөөлсөн,  амиа алдахад хүргэсэн сэжигтэн тогтоогдоогүй”  гэх шалтгаанаар хэргийг хаах саналаа Нийслэлийн прокурорт гаргасан гэсэн мэдээ гарах боллоо. Энэ хэргийг тойрсон учир битүүлэг асуудлууд их бий.  Ингэж учир битүүлгээр хаахыг бид хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь хэдхэн хоногийн өмнө Г.Батхүү агсны гэр бүлийнхэнд хэрэгтэй холбоотой 13 секундын бичлэг өгсөн залуу нас барсан тухай мэдээлэл гарсан. Үүнийг үгүйсгэсэн эсхүл нотолсон мэдээлэл одоогоор алга. Хээр хөдөө, ой шугуй, хүнгүй талд бус чанд харуул хамгаалалттай Төрийн ордонд хүн амиа алдсан хэргийг ийм учир битүүлгээр илрүүлэхгүй, хаагаад байх юм бол өнөөдөр Монгол улсад хууль хяналтын байгууллагынхан ажлаа хийж чадаж байгаа эсэхэд эргэлзээ төрүүлж байгаа" хэмээв.

 УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:. МАН засаг барьж байх үед Төрийн ордонд ноцтой хүн амины хэрэг гарсан. Учир нь хүзүүнд нь боолтны ором орсон, дээрээс унахад хөхрөлт нь өөр газар гарсан, зэрэг хэргийн газрын анхны дүгнэлтүүд гарсан байдаг. Нотлох баримтуудыг мухарлахгүйгээр хэргийг хаана гэдэг байж боломгүй асуудал юм. Тиймээс албан тушаалтнуудын нөлөө орсон гэж үзэж байна. Иймд гол асуудлуудыг шийдвэрлэхгүйгээр, ар гэрийнхнийх нь гомдлыг тайлахгүйгээр хэргийг хаана гэдэг нэлээд асуудлыг үүсгэх болно шүү гэдгийг хууль хяналтынханд анхааруулъя.

 

Дээрх гишүүд уг хэргийн талаар Ерөнхий сайд, ХЗДХ-ийн сайдад асуулга хүргүүлж, УИХ дахь АН-ын бүлэг дээр тодорхой мэдээлэл хийж, хэргийн үнэн мөнийг тогтоохын төлөө ажиллахаа мэдэгдлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.164.229)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.